Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
12 сарын 05, Пүрэв
Өнөөдөр

Arslan.mn

Төрөөс төмөр замын тээврийн талаар баримтлах бодлоготой холбогдуулан тогтоолын төсөл өргөн барилаа

2014 оны 6 сарын 18

УИХ-ын дарга З.Энхболдод өнөөдөр Монгол Улсын Ерөнхий сайд Н.Алтанхуяг “Төрөөс төмөр замын тээврийн талаар баримтлах бодлого”-ын хэрэгжилтийг хангах зарим арга хэмжээний тухай УИХ-ын тогтоолын төсөл өргөн барилаа.

 

Тогтоолын төсөлд, Бүгд Найрамдах Хятад Ард Улстай Засгийн газар хоорондын хэлэлцээр байгуулж, Монгол-Хятадын хилийн төмөр замын боомтын болон Монгол Улсад ашиглуулах Бүгд Найрамдах Хятад Ард Улсын далайн боомтын тоог тус тус нэмэгдүүлэх, Бүгд Найрамдах Хятад Ард Улсын нутгаар дамжин өнгөрөх төмөр замын тээврийн нөхцөлийг урт хугацаанд тохирох, тухайлбал, төмөр замын чиглэл, тариф, тээвэрлэх ачааны доод хэмжээ, татвар, холбогдох бусад асуудлыг хэлэлцээрт тусган шийдвэрлэхийг Монгол Улсын Ерөнхий сайдад даалгахаар тусгажээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
4611
0 эможи
keyboard_arrow_up