Arslan.mn - Мэдээний хаан
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
12 сарын 05, Пүрэв
Өнөөдөр

Arslan.mn

Монгол улсын 2013 оны төсвийн гүйцэтгэлийг өргөн барилаа

2014 оны 6 сарын 19

Улсын Их Хурлын гишүүн, Сангийн сайд Ч.Улаан  Монгол Улсын 2013 оны төсвийн гүйцэтгэлийг  Улсын Их Хурлын дарга З.Энхболдод өнөөдөр  өргөн барилаа. Монгол Улсын нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн орлого ба тусламжийн дүн 2013 оны гүйцэтгэлээр 5,940.1 тэрбум төгрөгт хүрч, төлөвлөгөөний биелэлт 92.8 хувь буюу 459.5 тэрбум төгрөгөөр тасарсан байна.

 

Харин 2013 оны төсвийн орлогын гүйцэтгэлийг 2012 оны мөн үетэй харьцуулахад 1,076.9 тэрбум төгрөгөөр буюу 22.1 хувиар өссөн эерэг үзүүлэлттэй гарсан нь олон жилийн дундаж өсөлттэй ойролцоо байна. Төсвийн тогтвортой байдлын тухай хуулийн дагуу тогтворжуулалтын санд өнгөрөгч 2013 онд 46.9 тэрбум төгрөгийг төвлөрүүлжээ. Татварын орлогын гүйцэтгэл 5,072.8 тэрбум төгрөгт хүрч, 89.3 хувийн биелэлттэй байна. Татварын орлого 607.3 тэрбум төгрөгөөр тасарсан нь өнгөрсөн онд нэгдсэн төсвийн орлого тасрахад гол нөлөөг үзүүлсэн байна. Харин татварын бус орлогын гүйцэтгэл 863.9 тэрбум төгрөгт хүрч, төлөвлөснөөс 146.5 тэрбум төгрөгөөр давж, 120.4 хувийн биелэлттэй гарлаа. Орлогын албан татвар 193.2 тэрбум төгрөг, дотоодын бараа үйлчилгээний татвар 329.7 тэрбум төгрөг, гадаад худалдааны орлого 135.2 тэрбум төгрөгөөр тус тус тасарсан нь нийт татварын орлогын төлөвлөгөөний биелэлтэд нөлөөлсөн байна. Харин хүү торгуулийн орлого 70.6 тэрбум төгрөг, газрын тосны орлого 25.9 тэрбум төгрөг, төсөвт газрын өөрийн орлого 36.3 тэрбум төгрөгөөр тус тус давж биелсэн нь татварын бус орлогын төлөвлөгөө давж биелэхэд гол нөлөөг үзүүлжээ. Монгол Улсын нэгдсэн төсвийн орлогын гүйцэтгэлийг төсөв тус бүрээр нь авч үзвэл улсын төсвийн орлогын төлөвлөгөөний биелэлт 88.0 хувь, орон нутгийн төсвийн орлогын биелэлт 100.6 хувь, хүний хөгжил сангийн орлогын биелэлт 99 хувь, нийгмийн даатгалын сангийн орлогын биелэлт 103.5 хувь байна

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
4652
0 эможи
keyboard_arrow_up