Arslan.mn - Мэдээний хаан
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
12 сарын 05, Пүрэв
Өнөөдөр

Arslan.mn

1.5 тэрбумын орлоготой бол нэг хувийн татвар төлнө

2014 оны 6 сарын 19

УИХ-ын гишүүн Я.Содбаатар, Ж.Эрдэнэбат нар өнөөдөр УИХ-д өргөн барих гэж байгаа Аж ахуй нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн төсөлд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлтэй  холбогдуулан мэдээлэл хийлээ. Гишүүд нэг жилийн борлуулалтын орлого нь 1.5 тэрбум төгрөгт хүрдэг хувийн аж ахуй нэгжид орлогын албан татвар оногдуулах тухай хуулийн төсөл боловсруулсан гэнэ.

 

Тухайлбал, уул уурхай, ашигт малтмал, нефтийн бүтээгдэхүүний импорт, газрын тосны экспорт, үүрэн холбооны операторын үйлчилгээ, архи спирт, тамхи зэргээс бусад салбарт үйл ажиллагаа явуулдаг байх аж. Ингэснээр дээрхи салбаруудаас бусад салбарт үйл ажиллагаа явуулж байгаа, орлого нь 1.5 тэрбум бол улсад нэг хувийн татвар төлж байхаар хуульд тусгасан байна. Эдийн засаг хүндэрсэн, жижиг, дунд бизнес эрхлэгчдэд үүсээд байгаа дарамтыг багасгах зорилготой гэнэ.

Өмнө нь Засгийн газраас дээрхи салбаруудаас бусад салбарт үйл ажиллагаа явуулдаг 1,5 тэрбум төгрөг хүртэлх орлоготой аж ахуй нэгжийн улсад төлсөн аж ахуй нэгжийн орлогын албан татварын 90 хувийг буцаан олгох хуулийн төсөл оруулж ирсэн.  Гэвч Засгийн газраас оруулж ирсэн төслийг хүнд сурталтай, шат дамжлаг ихтэй, олон цаас цуглуулах хүндрэлтэй хууль байсан учраас хуулийн төслөө татан авсан. Тиймээс УИХ-ын нэр бүхий гишүүд ийнхүү өргөн барьж байгаа гэлээ.

2012 оны байдлаар Монгол Улсад 78 мянга гаруй аж ахуй нэгж үйл ажиллагаа явуулж байгаа тооцоо гарсан байна. Эдгээр аж ахуй нэгжүүдээс 13-15 хувь нь 1.5 тэрбум төгрөг борлуулалтын орлоготой байдаг аж. Тиймээс эдгээр аж ахуй нэгжүүд улсад нэг хувийн татвар төлөх боломж бүрдэх юм байна.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
4683
0 эможи
keyboard_arrow_up