Arslan.mn - Мэдээний хаан
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
12 сарын 05, Пүрэв
Өнөөдөр

Arslan.mn

Марчин Валецки 35 гаруй улсад 18 жил ажиллаж байгаа дадлага туршлагатай

2014 оны 6 сарын 25

Улсын Их Хурлын гишүүн, Өргөдлийн байнгын хорооны дарга, Сонгуулийн нэгдсэн хуулийн төслийн ажлын хэсгийн ахлагч Р.Бурмаа Төрийн байгуулалтын байнгын хорооны урилгаар манай улсад ажиллаж байгаа Европын аюулгүй байдал, хамтын ажиллагааны байгууллагын Ардчилсан институц, хүний эрхийн албаны Ардчилсан засаглал, жендэрийн нэгжийн дарга, доктор Марчин Валецкиг өнөөдөр хүлээн авч уулзав.

Өргөдлийн байнгын хорооны дарга Р.Бурмаа уулзалтын эхэнд Төрийн байгуулалтын байнгын хорооны урилгаар манай улсад ажиллаж байгаад талархал илэрхийлээд УИХ Улс төрийн намуудын санхүүжилт болон Сонгуулийн тухай хуулийн төслүүд дээр хоёр томоохон ажлын хэсэг байгуулан ажиллаж байгааг танилцуулав. Мөн тэрээр одоо Сонгуулийн тухай дөрвөн тусдаа хууль үйлчилж байгааг дурдаад эдгээр тусдаа хуулиудыг нэгдсэн нэг хуулийн төсөл болгохоор ажлын хэсэг ажиллаж байгааг дуулгалаа. Түүнчлэн Сонгуулийн нэгдсэн хуулийн төслийн гол өөрчлөлт нь сонгуулийн нэрсийн жагсаалт, сонгуулийн санхүүжилт болон сонгуулийн маргааныг шийдвэрлэх гэдгийг хэлээд уг хуульд орж байгаа өөрчлөлтүүдийн талаар танилцуулсан юм. Тэд уулзалтын төгсгөлд харилцан санал солилцлоо.

Доктор Марчин Валецки нь дэлхийн 35 гаруй улсад ардчилсан засаглалын дэмжлэг, туслалцаа үзүүлэх чиглэлээр 18 жил ажиллаж байгаа дадлага туршлагатай юм байна.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
4919
0 эможи
keyboard_arrow_up