Arslan.mn - Мэдээний хаан
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
12 сарын 05, Пүрэв
Өнөөдөр

Arslan.mn

Өнөөдөр Төрийн ордонд болох үйл явдлууд

2014 оны 6 сарын 25

БАЙНГЫН ХОРООНЫ ХУРАЛДААН:

1.Хууль зүйн байнгын хорооны хуралдаан 09.00 цагаас “А” танхимд:

  Хэлэлцэх асуудал:

·         Байнгын хорооны даргад нэр дэвшүүлэх тухай;

·         Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай болон холбогдох бусад хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүд /Засгийн газар 2014.06.09-ний өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/;

·         Хөдлөх эд хөрөнгө болон эдийн бус хөрөнгийн барьцааны тухай болон холбогдох бусад хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүд /Засгийн газар 2014.06.09-ний өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/;

·         Бусад.

2.Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны хуралдаан 14.00 цагаас “А” танхимд:

  Хэлэлцэх асуудал:

·         “Төрөөс шинжлэх ухаан, технологийн талаар баримтлах бодлого шинэчлэн батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл /Засгийн газар 2014.06.10-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/;

·         “Эмийн талаар төрөөс баримтлах бодлого батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл /анхны хэлэлцүүлэг/;

·         Монгол хэлний тухай хуулийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх ажлын хэсэг байгуулах тухай Байнгын хорооны тогтоолын төсөл.

3.Төсвийн байнгын хорооны хуралдаан 15.00 цагаас “Б” танхимд:

   Хэлэлцэх асуудал:

·         Шилэн дансны тухай болон холбогдох бусад хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүд /Монгол Улсын Ерөнхийлөгч 2014.06.09-ний өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/;

·         Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл /Засгийн газар 2014.06.09-ний өдөр өргөн мэдүүлсэн, бондын хүүгийн орлогын татварыг 10 хувь болгох тухай, анхны хэлэлцүүлэг/;

·         Гаалийн тариф, гаалийн татварын тухай хуульд нэмэлт оруулах тухай, Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслүүд /Засгийн газар 2014.06.20-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/;

·         Чөлөөт бүсийн тухай /шинэчилсэн найруулга/ болон холбогдох бусад хуулийн төслүүд /Засгийн газар 2014.06.12-ны өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг, санал, дүгнэлтээ Эдийн засгийн байнгын хороонд хүргүүлнэ/;

·         “ДЦС-2 түшиглэн байгуулсан утаагүй түлшний үйлдвэрийн төсвийн зарцуулалт үр дүн”-д хийсэн аудитын тайлан сонсох.

УУЛЗАЛТ ЯРИЛЦЛАГА, ХЭВЛЭЛИЙН БАГА ХУРАЛ:

  • Сонгуулийн нэгдсэн хууль, Улс төрийн намын тухай, Улс  төрийн намын санхүүжилтийн тухай хуулийн төслийн ажлын хэсгийн гишүүдийн уулзалт ярилцлага Төрийн ордны Г танхимд 13.00 цагаас болно. 
  • УИХ-ын гишүүн, ХАХНХ-ын сайд С.Эрдэнэ Нийгмийн даатгалын сангийн хөрөнгийн зарцуулалт болон Хамтын тэтгэврийн тухай, Иргэдийн эрүүл мэндийн даатгалын тухай, Гэр бүлийн тухай, Хүүхэд харах үйлчилгээний тухай хуулийн төслүүдийн явцын талаар 6-р сарын 25-ны Лхагва гарагт 11 цагаас Төрийн ордны Г танхимд хэвлэлийн бага хурал хийнэ. 
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
4920
0 эможи
keyboard_arrow_up