Arslan.mn - Мэдээний хаан
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
12 сарын 05, Пүрэв
Өнөөдөр

Arslan.mn

Ц.Оюунбаатар Дархан-Уул, Сэлэнгэ аймагт ажиллалаа

2014 оны 6 сарын 26

Улсын Их Хурлын гишүүн, Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны дарга Ц.Оюунбаатар 2014 оны 6 дугаар сарын 19-нөөс 22-ны өдрүүдэд Дархан-Уул, Сэлэнгэ аймагт ажиллалаа. Тэрбээр Дархан-Уул аймаг дахь Зэвсэгт хүчний 330 дугаар анги, Сэлэнгэ аймаг дахь хилийн 0243 дугаар ангийн ажил байдалтай танилцаж, зэвсэгт хүчний болон хилийн анги, салбаруудад тулгамдаж байгаа асуудлын талаар харилцан санал солилцов.

Мөн тэрбээр Сэлэнгэ аймгийн Алтанбулаг суманд байгуулагдаж байгаа “Алтанбулаг” худалдааны чөлөөт бүсийн нээлтийн ажиллагаанд оролцов. Энэ үеэр худалдааны чөлөөт бүс нээн ажиллуулж байгаа нь Монгол Улсад хөрөнгө оруулалтыг татах чухал ажлын эхлэл бөгөөд татвар болон хууль, эрх зүйн орчныг сайжруулах нь зүйтэй хэмээн онцлон тэмдэглэсэн.

Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороо Хил хамгаалах ерөнхий газрын харъяа хилийн отряд, заставын үйл ажиллагаатай танилцах, хууль, тогтоомжийн хэрэгжилтийг газар дээр нь очиж шалгах, улс орныхоо аюулгүй байдлыг хамгаалах үүргээ хэрхэн гүйцэтгэж байгаатай танилцахаар төлөвлөж байна.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
4972
0 эможи
keyboard_arrow_up