Arslan.mn - Мэдээний хаан
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
11 сарын 30, Бямба
Өнөөдөр

Arslan.mn

Сонгууль хүртэл “Давхар дээл”-ээ тайлахгүй

2014 оны 3 сарын 07

З.Энхболд: 2016 оны сонгууль хүртэл сайд нар “Давхар дээл”-ээ тайлахгүй

Сүүлийн үед УИХ, Засгийн газрын гишүүдийн “Давхар дээл”-ний асуудал парламент дахь хамгийн халуун сэдэв байсаар намрын чуулган хаалтаа хийлээ. Тодруулбал, Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж бүрэн эрхийнхээ хүрээнд Засгийн газрын гишүүн, УИХ-ын гишүүний албыг давхар хашихгүй байх хуулийн төслийг санаачилсан нь улстөрийн хүрээнд гал тавьсан нь тэр.

 

Гэтэл эл асуудлыг мушгин, улстөржүүлсэн нөхдүүд Засгийн газрыг огцруулна хэмээж, тэр ч бүү хэл одоо “Давхар дээл”-тэй байгаа сайдуудыг санал хураалтад оролцуулах уу үгүй юу гэдэг асуудал дээр маргаан үүсгэж, хэзээнээс хэрэгжүүлэх вэ хэмээн ухаанаа уралдуулж, тэр ч бүү хэл дараагийн Засгийн газрыг сайн дураараа байгуулан мөрөөдлөө дэлгэж хөглөсөн удаатай. 

Гэтэл “Давхар дээл”-ээр түрий барьж Засгийн газрыг огцруулахыг хүссэн нөхдүүдийн хүслийг УИХ-ын дарга З.Энхболд нам даржээ. Өөрөөр хэлбэл “Ерөнхийлөгчөөс өргөн барьсан Засгийн газрын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах буюу “Давхар дээл”-ний хууль бол 2016 оны сонгуулийн дараа байгуулагдах дараагийн Засгийн газрын тухай ярьж байгаа учраас сайд нар санал хураалтад орж болно. Хууль санаачлагч хуулиа өргөн барихдаа хуулийг батлагдсан өдрөөс нь эхлэн мөрдөнө гэсэн бодол өвөрлөөгүй. Харин УИХ, Засгийн газрын гишүүн тусдаа байх ёстой юм байна. Ерөнхий сайд нь гишүүн байж болно.Гэхдээ энэ заалтыг 2016 оны сонгуулийн дараа хэрэгжихээр буюу энэ Засгийн газрын тогтвортой байдлыг хангах хэрэгтэй гэдгийг бодолцсон” хэмээжээ. Тэгэхээр “Давхар дээл”-ний асуудлыг хаврынчуулганаар шийдвэрлэж 2016 оны сонгуулийн дараа “Дан дээл”-тэй сайдууд даарах “эсэхээ” үзэх нь. Харин МУ-ын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж “Давхар дээл”-ээр түрий барьж Засгийн газрыг огцруулах асуудалд шууд хориг тавих нь гэдгийг “босогчид” ойлгоо боловуу, яагаа бол! 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
539
0 эможи
keyboard_arrow_up