Arslan.mn - Мэдээний хаан
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
12 сарын 12, Пүрэв
Өнөөдөр

Arslan.mn

Б.Пүрэвдорж: Улаанбаатар, Алтанбулаг, Замын-Үүдэд казино байгуулахаар ажлын хэсэг ярьж байгаа

2019 оны 5 сарын 08

Arslan.mn

УИХ-ын гишүүн Б.Пүрэвдоржтой ярилцлаа.


-Казиногийн тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэх бэлтгэл хангах, санал, дүгнэлтийн төсөл боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгийн хуралдаан өчигдөр боллоо. Та уг ажлын хэсэгт бий. Энэхүү хуулийг яагаад өргөн барихаар болов?

-Энэхүү хууль 2014 онд өргөн баригдсан. Тухайн үед би Иргэний харьяалал, шилжилт хөдөлгөөний ерөнхий газрын дарга байхдаа Засгийн газрын өргөн барьсан энэхүү хуулийн ажлын хэсэгт нь орж ажиллаж байсан. Харин өнөөдөр УИХ-ын гишүүний хувиар ажлын хэсэгт нь ороод явж байна. Казиногийн хуулийг өргөн барихыг миний хувьд дэмждэг. Учир нь аялал жуулчлалыг дэмжих, эдийн засгийн хөгжилд тодорхой хэмжээгээр орлого нэмэгдүүлэхэд маш хэрэгтэй зүйл гэж хардаг. Уг хуулийн төслийг үе үеийн УИХ ард түмний хэл амнаас болгоомжилж хойш нь тавих хандлагатай байдаг. Тэгэхээр ажлын хэсгийг дахин шинээр зохион байгуулсан. Ажлын хэсэгт Хууль зүйн байнгын хорооны дарга Ш.Раднаасэд ахлаад, УИХ-ын долоон гишүүн орж ажиллаж байна. Энэ хуулийг маш хурдан хугацаанд хэлэлцэж, батлах ёстой гэж үзэж байгаа.

-Энэ хуульд казиног хаана байгуулахаар тусгаж байгаа вэ. Яг ямар тодорхой зохицуулалтууд орсон бол?

-Казиногийн барилга байгууламж гэхээр хүмүүс асар том зүйл гэж ойлгоод байдаг. Тийм биш.

Европт бол томоохон барилга байгууламжийн нэг давхарт л казино байрлаж байх жишээтэй. Манайхаар бол "Улаанбаатар" зочид буудлын нэг давхарт багтахаар л хэмжээтэй газар казиногийн үйл ажиллагаа эрхлээд явж байгаа гэсэн үг.

Казино гэхээр л Макао, Лас Вегас шиг төсөөлж, бодоод байх хэрэггүй. Тийм айхавтар том барилга байгууламж шаардахгүй. Хамгийн гол нь казино бий болсноороо тухайн орчинд аялал жуулчлалын болон худалдаа үйлчилгээний газрууд давхар хөгжөөд явдаг. Худалдаа үйлчилгээний газрууд нь илүү сайн түвшинд, үйлчилгээ сайтай байхад болно.

Энэ хуулиар казиногийн байршлуудыг тодорхой зааж өгөхгүй. Ерөнхийдөө энэ хуулийн ажлын хэсгийн гишүүдийн зүгээс Улаанбаатар хотод болон Алтанбулаг, Замын-Үүдэд казино байгуулах тухай ярьж байгаа. Үүнд тодорхой хэмжээний тусгай зөвшөөрлийг олгоно. Зөвшөөрлийн хураамж нь өндөр тогтоогдохоор яригдаж байна.

-Казино байгуулснаар биеэ үнэлэлт, хар тамхины хэрэглээ өсөх сөрөг талтай гэдэг. Казино байсан байгаагүй ил, далд эдгээр сөрөг үйлдлүүд нэмэгдсээр байна. Гэхдээ ажлын хэсгийн зүгээс энэ асуудлуудыг хөндөж ярьсан нь мэдээж байх. Үүнтэй холбоотойгоор зохицуулалтууд тусгасан уу?

-Казиног дагаад сөрөг үр дагаврууд гарна гэх болгоомжлол байдаг. Мэдээж болгоомжлол байх нь зүйтэй. Европчууд казино тоглох соёлд суралцчихсан байдаг. Стресс тайлах зорилгоор хэсэг тоглож байгаад л гарчихдаг. Харин монголчууд маань бүх хөрөнгөө дэнчин тавьж амьдралаа сүйтгэх хэмжээнд хүрэх вий гэх болгоомжлол, эрсдэл бий. Мөн казиног дагаад биеэ үнэлэлт нэмэгдэнэ гэх айдас байдаг. Гэхдээ энэ буруу хандлагуудыг цахим ертөнцийн тусламжтайгаар ард түмний хараа хяналтан дор байлгах боломжтой. Тиймээс айх аюулгүй байж болно.

-Таны хувьд Казиногийн тухай хуульд ямар зарчим баримталж, үзэл бодлоо тусгаж байгаа вэ?

-Миний хувьд монголчуудыг казинод тоглуулахгүй байх зарчим баримталж байна. Казиногийн хор хөнөөл, сөрөг үр дагавар бодитоор нөлөөлж магадгүй гэж үзэж байгаа учраас монголчуудыг тоглохыг хориглосон концепци байх ёстой. Яг ийм зохицуулалт орсон тохиолдолд би энэ хуулийг дэмжээд явна. Монголчуудыг тоглуулахыг зөвшөөрсөн тохиолдолд би энэ хуулийг төслийн ажлын хэсэгт байхаас татгалзана, өргөн барилаа ч эсрэг кноп дарна.

Аялал жуулчлалыг хөгжүүлэхэд казино чухал нь мэдээж. Дээрээс нь хөрш орнуудын хувьд казиногийн үйл ажиллагааг зарим талаар хязгаарлаж байгаа юм билээ. Энэ тохиолдолд зөвхөн гадаадынхныг тоглуулж орлогыг бий болгох нь зөв гэж харж байна.

-Манайхан гадагшаа явж казино тоглодог нь нууц биш шүү дээ. Монголд казино байлаа ч хүссэн хүн бүр тоглох боломжгүй нь ойлгомжтой. Тийм байхад заавал хязгаарлах шаардлага байна уу?

-Ажлын хэсгийн зарим гишүүд монголчуудыг тоглуулахдаа тодорхой хураамжтай байя гэх саналыг хэлж байгаа. Нэг жилийн хураамж нь доод тал нь 20 сая төгрөг байя, хураамжаа төлсөн монгол хүн тоглох боломжтой байхаар зохицуулалт оруулъя гэж ярьж байгаа. Миний хувьд бол монголчуудыг тоглуулахгүй байх нь зүйтэй л гэж бодож байна.

-Ардчилсан намын зөвлөл Ерөнхий сайдыг Хэнтийд очиж сонгуулийн сурталчилгаа хийн, хууль зөрчиж байна гэж байна. Энэ тухай тодруулаач?

-Өнгөрсөн 2016 онд Хэнтий аймгийн 42 дугаар тойргийнхон Д.Гантулга гэдэг хүнийг сонгоогүй юм. МАН-ыг эх орны хөгжил дэвшил, Монголын ард түмний сайн сайхны төлөө илүү ихийг хийнэ гэж итгэн дэмжиж, сонголт хийсэн. Гэсэн ч сүүлийн гурван жилд ямар ч бүтээн байгуулалтын ажил хийсэнгүй. Жишээ нь, Хэнтий аймгийн Мөрөн суманд сүүлийн гурван жил нэг ширхэг ч ажил хийгдсэнгүй. Мөн Жаргалтхаан сумын Соёлын төвийг л улсын төсвийн хөрөнгө оруулалтын 170 сая төгрөгөөр зассан. Ард түмний төлөө ажиллана гэж гарч ирсэн Засгийн газрын байгаа байдал энэ нөхөн сонгууль дээр гарч ирж байна. МАН үг, үйлдлийн зөрүүтэй гэдэг нь ч үүнээс харагдаж байгаа. 2012-2016 онд АН маш их зүйлийг хийж бүтээсэн. Харамсалтай нь дотооддоо эв нэгдэлгүй гэдэг шалтгаанаар ард түмэн МАН-д саналаа өгсөн юм. Гэтэл МАН гарч ирээд хэрүүл тэмцлээс өөр зүйл хийсэнгүй.

Ховд аймгийн хоёрхон сумыг жишээ болгоод ярья л даа. Зэрэг суманд хоёр тэрбум 700 сая төгрөгийн хөрөнгө оруулалтаар таван ч барилга баригдаж, хөрөнгө оруулалт болоод явж байгаа. Мөн Цэцэг суманд таван тэрбум 800 сая төгрөгийн төсвийн хөрөнгө оруулалтын ажил хийгдэж байна. ЖДҮ, тендер, концесст амаа хаалгаагүй гишүүд иргэдийнхээ төлөө ингэж ажиллаж болдог юм. Тиймээс зөвхөн нөхөн сонгууль болох сургаар Засгийн газар амлалт өгөөд яваад байж болохгүй. Өнгөрсөн гурван жилд юу хийснээр чинь л зургадугаар сарын 30-нд болох сонгуулийг дүгнэнэ.

О.АРИУНЦЭЦЭГ

Эх сурвалж: “Өдрийн сонин ”

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
1
wow an post
yay an post
sad an post
ouch an post
1
confuse an post
angry an post
603198
2 эможи

Энхбаатар
2019-05-12 10:54
Макаод макаогийн иргэд казинод орж тоглох хориотой байдаг. Цагаан сарын үеэр 50 000₮-тэй тэнцэх мөнгө албан газар нь бэлэглэж, шинэ онд азаа үзэхийг зөвшөөрдөг. Монгол хүн орохыг 100% хорих дэмий. 9911 дугаар шиг зохиомол хомсдол үүснэ. Иймд Макао мэт газар шиг жилдээ 1 удаа монгол хүн орж тоглохыг зөвшөөрсөн өршөөлийн өдөртэй байг. Жишээ нь Торой бандийн төрсөн өдөр ч гэдэг юм уу өдөр, улиралаа сонгох хэрэгтэй. Монголоос цуглуулсан мөнгөө гадаадын казинод аваачиж тушаагаад байгаа гаруудыг бас татах хэрэгтэй. Ийм нөхдүүд хураамжаа төлөөд, клубын зарчмаар яваг ээ. Гадагшаа урсаад байгаа мөнгийг монголдоо тогтоогоод, орос, хятадын мөрийн донтонгуудын халаасыг сэгсрэх нь зөв өө зөв.
Нэхий
2019-05-11 10:53
Макао Ласбегас энэ тэр ярьсан архаг нөхөр бна даа.Цаана нь эба байгаа .Энэ хуулийг баталбал Монгол улс улам дордож муухай харагдаж Эба мэт гайгүй харагдах боловуу.Хүрэлсүхээ.
Иргэн
2019-05-11 07:15
Пүрэвдорж казинод нугасгүй
aa
2019-05-10 07:16
shaagaad baigaarai nohoi mine. shine niseh ongotsnii buudal barigdaad duusahaar Chinges haan ongotsnii buudal-g kazino bolgoh gej baigaa bizdee. bi vanga shig helii nohoi mine.. neg l udur ta nar hariutslaga geechiig uureh bolno ter ued ta nar uvgun boltson syyj chdahgui bsanch shorongiin uruudn suulgaj baigaa dbuh hergiig chin asuuh udur ireh bolno. Mongoliin maani zon olon huvitai humuus shuu
Бадралт
2019-05-08 21:28
Овоо зов юм ярьж эхлэсэн ээ эргуутээд унах юм Казиног дагаж зондоо юм хогжино .яахаараа монгол хун тоглож болдогуй юм .тэртээ тэргуй гадаадад аваачаад огчихдог монгийг монголдоо огоход яадаг юм монгол хун юугаараа гадаадынхнаас дутуу юм.казинод орсон ороогуй тоглоод алдаад оноод л яваа очноон точноон тоглоомчид байгаа .биеэ унэлэхээс болгоомжилоод казиногуй байгаа юм уу .тэнд ороод амьдралаа урээд байх хун хэд байх юм дэндуу будуулэг дэндуу харанхуй байгаа юм биш уу .энэ хоер газар казино бий болчихвол ямар их орлого орж .Алтанбулаг ..Замын ууд хоер яаж хогжин цэцэглэхийг ойлгохгуй байгаа бол хохь чинь тэгээд хогын царайлаад л амьдарцгаа..малууд минь ургэлж ичиж байдаг хоер газрыг жаахан оорчилчих ухаан байхгуй тэнэгууд минь та нартай юу ярихав
Zuw
2019-05-08 21:27
Yaraltai baiguulaxgvi bol svvdert baigaa nuuts kazinonuud chin diildexee baigaad esun shidiin muu eriin uurxai bolj duuslaa
Монгол
2019-05-08 21:26
Монголд казино шиг хэрэггуи юм баихгуи, Монголд хэн казино нээхэв,солонгос хятадууд л хоронго оруулж хамаг орлого нь тиишээ явна.Уул уурхаигаа хянаж чадахгуи баиж бас казино нээгээд хянана гэчихжээ.Монголд Казино нээх гэж улаирч баигаа улсууд Монгол улсаас явах хэрэгтэи
Sanal
2019-05-08 21:21
Gadaadiin irged amarch aylangaa zugaa gargaj munguu vrdeg gazar uchir aylal juulchilalaa dagaj baix estoi um daa uul ni
Зочин
2019-05-08 19:01
Tgej ih kazino neehig huseed b bal mongolchuud horigloid dan gadaaduudad uilchildeg b bal taarna .ghdee mongold odoohondoo ahadna .ynhan ukrainaas zuunu gj tn1yumaa tsuuhn hun amtai bj ter chigt nb doh taraah nb l dee
Zochin
2019-05-08 18:57
Hn uul uurhain geree heleltseeree hij chadahgvi zaliduulj bgaa humuus mun kazino neegeed hulhiduulna daa yasn hashirdagvi yum be .Ene 1erguu huduuni ork
Зочин
2019-05-08 17:53
Дандаа эргүүтэж улсын болоод түмэн олны эсрэг болчимгүй эргүү юм ичихгүй ярьдаг ийм хүмүүсийг олны саналаар эргүүлж татдаг болмоор. Арай л замбраагүй малаас дор сүгнүүд төрийн ордонд байх ёсгүй!
Z
2019-05-08 17:13
Harin ch heregtei 2 ih gurend bhgui zuil dund ni baij bas olon ulsin niseh budal baij bas busad zuils dagaad baij baiwal hend heregtei bidend l heregtei. Yanhan heregtei bol ukrainaas zoono l biz oorsdoo sergelen alsiin hatlraatai zow baij chadwal hogjih tom bolomjin neg shdee. Teriigee dagaad buh torliin tour hogiino. Sain yriwal mongolin tomchuudaach oruulah heregtei teriigee dagaad huuli hyanaltin baiguullaga hynadag idej uusan uguig ni togtoodog jishigtei ch bolno shd. Urt hugatsaandaa sanaatai l baitsgaayldaa
keyboard_arrow_up