Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
12 сарын 13, Баасан
Өнөөдөр

Arslan.mn

ЧУУЛГАН: Ашигт малтмалын тухай хуулийн нэмэлт өөрчлөлтийг хууль санаачлагчид нь буцаалаа

2019 оны 5 сарын 09

Arslan.mn

УИХ-ын өнөөдрийн чуулганаар Ашигт малтмалын тухай, Газрын тосны тухай, Газрын тосны бүтээгдэхүүний тухай болон холбогдох бусад хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай төслүүдийн үзэл баримтлалыг  үргэлжлүүлэн хэлэлцлээ. Тус төслийг өнгөрсөн баасан гаригт УИХ--ын нэгдсэн чуулганаар хэлэлцсэн юм. 

Төслийг Засгийн газраас 2018.12.04 өдөр өргөн мэдүүлсэн юм. Тус төслүүдийг баталснаар Монгол Улсын эрдэс баялгийн салбарын хууль тогтоомжийн давхардал, зөрчил, хийдэл арилж, ашигт малтмалын тусгай зөвшөөрөл эзэмшигч аж ахуйн нэгжүүд, орон нутгийн иргэд төдийгүй төрийн байгууллагын түвшинд үүсээд байдаг хүндрэлтэй асуудлууд шийдэгдэнэ хэмээн төсөл санаачлагчид үзсэн байна. Мөн эрдэс баялгийн салбарын хууль тогтоомжуудын хийдэл, зөрчил, давхардлыг арилгаснаар ил тод, хариуцлагатай уул уурхайн тогтолцоог олон улсын чиг хандлагад нийцүүлэхэд чухал алхам болно гэдгийг салбарын сайд танилцуулгынхаа төгсгөлд онцолж байгаа юм.

УИХ-ын зарим гишүүд тус төсөл дээр засах зүйлс их байгааг онцолж, мөн О.Баасанхүү гишүүн төслийг хэлэлцүүлгийг хойшлуулах саналыг ч гаргасан юм.

Ингээд санал хураалт явуулж УИХ-ын гишүүдийн 51,9 хувь нь төслийн үзэл баримтлалыг дэмжээгүй учир, хууль санаачлагчдад буцаалаа.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
603274
0 эможи

keyboard_arrow_up