Arslan.mn - Мэдээний хаан
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
12 сарын 12, Пүрэв
Өнөөдөр

Arslan.mn

О.Баасанхүү: Тухайн үед талийгаачийн толгой орчим бүхэлдээ цус болсон байдалтай байсан

2019 оны 5 сарын 23

Arslan.mn

УИХ-ын гишүүн О.Баасанхүү Г.Батхүү агсантай холбоотой асуудлаар мэдээлэл хийлээ.

УИХ-ын гишүүн О.Баасанхүү "Талийгаачийн ар гэрийнхэнтэй нь яриад зөвшөөрөл авсан учраас, цагдаагийн байгууллага, Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгээс дүгнэлт нь гарч байгаа учраас, мөн зарим сэтгүүлч буруу, зөрүү мэдээлэл бусдад түгээж байгаа учраас нөхцөл байдлын талаар ярих нь зөв гэж үзлээ.

Тухайн өдөр би 18 цаг өнгөрөөгөөд ажлын өрөөнөөсөө гарч ордны баруун жигүүрийн нэг давхраар явж байтал нэг хүн газар хэвтэж байсан. Би шууд хараад Г.Батхүү агсныг байна гэж таниагүй. Яг хэдэн цаг минутад тэр хүнийг харснаа хэлж болохгүй. Учир нь мөрдөн шалгах ажиллагаанд саад учруулахгүй нь тулд. Талийгаач тухайн үед толгойдоо гэмтэл авсан уу үгүй юу гэдгийг би бас мэдэхгүй. Ямартаа ч миний харснаар унасан хүний толгой нь орчим нилэнхүйдээ цус болсон бөгөөд хамар амнаас нь цус гарсан байсан. 

Ингээд би шууд тагнуулын ерөнхий газарт мэдэгдсэн. Энэ нь ч учиртай. Яагаад гэвэл төрийн ордон бол төрийн тусгай хамгаалалттай газар. Хуулиараа хамгаалуулдаг. Би өөрөө хуульч хүн учраас ийм тохиолдолд хаашаа хандах вэ, ямар арга хэмжээ авах вэ гэдгээ гадарлана.  Ингээд намайг мэдээлэл өгсний дараа 103 ирсэн. Тэд үзлэг хийгээд нас барсан байна гэдгийг тогтоосон. Хуулийн байгууллага гадны нөлөөтэй байсан уу үгүй юу гэдгийг тогтоож байгаа байх." гэлээ.

ШУУД ҮЗЭХ:

Arslan.mn

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
2
ouch an post
confuse an post
2
angry an post
603874
4 эможи

О.Баасанхүү

Холбоотой мэдээ

keyboard_arrow_up