Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
12 сарын 12, Пүрэв
Өнөөдөр

Arslan.mn

Д.Хаянхярваа: Эдийн засгийн чөлөөт бүс байгуулах асуудлыг ярьсаар 20 жил болж байна

2019 оны 5 сарын 23

Arslan.mn

УИХ-ын чуулганы хуралдаанаар Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2020 онд хөгжүүлэх үндсэн чиглэл батлах тухай УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцлээ. 

УИХ-ын гишүүн Д.Хаянхярваа:

Сүүлийн жилүүдэд Үндсэн чиглэлийг цагийн тулгаж оруулж ирээд, асуудалд нухацтай хандаж чаддаггүй. Бид мөрийн хөтөлбөрт туссан зүйлсийг эргэж нэг харах шаардлагатай гэж бодож байна. Эдийн засгийн чөлөөт бүс байгуулах асуудлыг 20 гаруй жилийн өмнө бид эхлүүлж байсан. Гэтэл сая Хятадын талтай эдийн засгийн чөлөөт бүс байгуулах асуудлыг хийнэ гэж ярих боловч албан ёсоор гэрээ байгуулаагүй гэж сонссон. Эдийн засгийн чөлөөт бүстэй холбоотой асуудлаа явуулахгүй бол ярьсаар 20 жил болж байна. Мөн сүүлийн жилүүдэд бид махны экспортоо нэмэгдүүлнэ гэж байсан ч өчигдөрхөн махны экспортод квот тогтооно гээд ярьж байна. Цаашид бид нөөц бүрдүүлэх чиглэл рүү анхаарахгүй бол өнөөдрийнх шиг нөхцөл байдал үүснэ. Түүнээс гадна халх голын ройнд экспортын хүнсний ногооны чиглэлийн бүсийг бий болгож, эрүүл хүнсний ногоог тарьж, экспортлох чиглэлээр ажиллавал бид уул уурхайгаас илүү ашиг олж болох юм шиг харагдаад байгаа юм.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
603875
0 эможи

Зочин
2019-05-23 20:45
Cham shig yumnuud turd bga uchraas.
зочин
2019-05-23 13:09
монголооо гэсэн сэтгэлгүй чам шиг хмүүсээр төр бүрдсэн тэгээд дундаас ни цавчиж аваад байхаар яаж хийгдэх вэ дээ. чи мэдэж л байгааш дээ мэдэхгүй царайлаад байх хэрэггүй
keyboard_arrow_up