Arslan.mn - Мэдээний хаан
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
12 сарын 13, Баасан
Өнөөдөр

Arslan.mn

Г.Занданшатар: УИХ өөрөө тарах асуудлыг тавьж болно шүү. Ирцэндээ л анхаар

2019 оны 5 сарын 24

Arslan.mn

Хуралдааны эхэнд  Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2020 онд хөгжүүлэх үндсэн чиглэл батлах тухай УИХ-ын тогтоолын төслийг үргэлжлүүлэн хэлэлцэж байна.

УИХ-ын дарга Г.Занданшатар  "УИХ 76 гишүүнээс бүрдэнэ гэж үндсэн хуульд заасан. Шүүх эрх мэдлийг УИХ хариуцахгүй. Ж.Батзандан гишүүний асуултын хаяг буруу байна. Бид хуулиа цэгцлэх ажлаа л хийнэ. Нягтлан бодохгүйгээр үндэслэл муутай санал тавьж цаг алдаж байна гэсэн шүүмжлэл ярьж байна. Өөрсдийнхөө нэр төрийг бодох ёстой. Улс орондоо үйлчлэхээс өөр зорилго та бидэнд байхгүй. УИХ-ыг хэрхэн ажиллаж байгаагаас нийгмийн сэтгэл зүй их хамаарч байна. Та бүхний үйл ажиллагаанаас парламентийн нэр хүнд их хамаарч байна. Төрийн ажилд хандахдаа хувийн ааш араншингаар хандаж болохгүй. Ирцэндээ л анхаар. Зарлана шүү. Өөрсдөө хариуцлагагүй сахилгагүй байж парламентийн нэр хүндийг унагаад байвал УИХ өөрөө тарах асуудлыг тавьж болно шүү. Хэн нэгний шахалт шаардлагаар биш..." гэв.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
603930
0 эможи

keyboard_arrow_up