Arslan.mn - Мэдээний хаан
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
12 сарын 13, Баасан
Өнөөдөр

Arslan.mn

Ц.Нямдорж: Х.Нямбаатараа тодрох гэсэн “өвчин” аминд чинь ч хүрч мэднэ

2019 оны 5 сарын 27

Arslan.mn

УИХ-ын өнгөрсөн долоо хоногийн чуулганы хуралдааны үеэр Эрүүгийн хууль, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд өөрчлөлт оруулах тухай асуудлаар Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдорж  байр сууриа илэрхийллээ.

Тэрээр “Манай яаманд бэлэн болсон төслийг Засгийн газар УИХ-д оруулах гэхээр цогц байдал алдагдах гээд байгаа юм. Энэ бол зөвхөн Эрүүгийн хуулийн асуудал биш. Шүүхийг самарч хаясныг яах юм, Эрүүгийн хуулиа яах юм, процессын хуулиудыг яах юм гээд асуудал их бий. Тиймээс цогцоор нь оруулж ирээд хэлэлцүүлье гэсэн бодолтой байгаа. Шүүх нэг хуультай байсныг дөрвөн хуультай болгоод хаячихсан. Хөөх хэлэлцэх хугацаатай холбоотой санал Ерөнхийлөгчөөс ирсэн. Үүнтэй холбоотойгоор яамдаас саналыг нь авах гэж байгаа. Эрүүгийн хуулийг үндсээр нь оролдохгүй бол болохгүй байна. Эрүүгийн хуулийн нэг “утас” хөврөхөд л бусад нь дагаад хөвөрчихдөг юм.  Болохгүй гэж хэлсээр байтал зүтгэсээр байгаад энэ хуулийг баталсан. Зөрчлийн хуулийг 2017 онд яг ингэж баталсан.  Тиймээс цогцоор нь засах санал оруулж ирнэ. Б.Пүрэвдорж, Х.Нямбаатар та нар л ийм заваан юм хийгээд дараа нь үүнийгээ надаас асуудаг аа боль. Чиний энэ тодрох гэсэн өвчин чинь аминд чинь ч хүрч мэднэ шүү Х.Нямбаатар аа. Өөрөө хийж чадаагүй асуудлынхаа бурууг тохох эзэн битгий хай. Өглөө бүр ууртай хүмүүс орж ирээд хэрүүл хийж байх юм. Үүнийгээ болих хэрэгтэй” гэв. 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
1
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
2
603995
3 эможи

keyboard_arrow_up