Arslan.mn - Мэдээний хаан
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
12 сарын 13, Баасан
Өнөөдөр

Arslan.mn

О.Баасанхүү: Одоо нөхөн сонгууль явуулах ЯМАР Ч БОЛОМЖГҮЙ

2019 оны 5 сарын 28

Arslan.mn

Үндсэн хуулийн цэцийн дунд суудлын хуралдаанаар Хэнтийн нөхөн сонгуультай ирсэн өргөдлийг хэлэлцэн шийдвэр гаргасан талаар бид өчигдөр мэдээлсэн. 

ҮХЦ-ийн дунд суудлын хуралдаанаас гарсан дүгнэлттэй холбоотойгоор УИХ-ын гишүүн О.Баасанхүү байр сууриа илэрхийллээ. 

Тэрбээр "Үндсэн хууль зөрчөөгүй асуудлаар өргөдөл хүлээж авах ёсгүй. Зөвхөн хууль зөрчсөн асуудлаар Дунд суудлын хуралдааныг зарлан хуралдуулдаг. Анхнаасаа Д.Гантулга гэдэг хүний өргөдлөөр Дунд суудлын хуралдаан зарласан нь улс төрийн зорилготой гэж хардах үндэслэлтэй болгож байгаа. Нөгөө талаас  зөвхөн намтай холбоотой асуудлаар хуралдсан бол Үндсэн хуулийн цэц шийдвэр гаргасан нь зөв гэж бодох байсан. Гэтэл Д.Гантулгын өргөдөлтэй хамт шийдэж байгаа нь улстөрийн захиалгаар ажилласан гэж хардахад хүргэж байна.  Одоо нөхөн сонгууль болох ямар ч боломжгүй.  УИХ цэцийн шийдвэрийг хүлээж авахгүй гэхэд Их суудал хуралдана. Харин шийдвэрийг хүлээн авлаа гэхэд хууль өөрчилнө. Хууль өөрчилнө гэдэг хууль буцаан хэрэглэгдэхгүй гэсэн үг. Түдгэлзүүллээ гэдэг бол тэр хууль байхгүй болно гэсэн үг. Гэхдээ 65 маань л шийднэ. 65-уулаа хүсвэл бүх хуулийг өөрчилж чаддаг гэдгээ харуулсан шүү дээ. "гэв.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
604051
0 эможи

Иргэн
2019-05-28 13:19
өмнө Сонгууль явуулах шаардлагагүйшдээ?! Хүн хүч мөнгө хөрөнгийн гарз?! Ганц цэцэрлэгч болсон барьсан нь дээрээ?!
Иргэн
2019-05-28 13:18
өмнө Сонгууль явуулах шаардлагагүйшдээ?! Хүн хүч мөнгө хөрөнгийн гарз?! Ганц цэцэрлэгч болсон барьсан нь дээрээ?!
Иргэн
2019-05-28 13:18
өмнө Сонгууль явуулах шаардлагагүйшдээ?! Хүн хүч мөнгө хөрөнгийн гарз?! Ганц цэцэрлэгч болсон барьсан нь дээрээ?!
keyboard_arrow_up