Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
12 сарын 13, Баасан
Өнөөдөр

Arslan.mn

ЧУУЛГАН: “Жижиг үйлдвэр, үйлчилгээ эрхлэгч”-д 10-50 хүртэл ажилтантай ААН-ийг хамруулж үзнэ

2019 оны 5 сарын 30

Arslan.mn

УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаанаар Жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээг дэмжих тухай хууль шинэчилсэн найруулгын төслийн анхны хэлэлцүүлгийг хийв.

УИХ-ын гишүүн Ж.Ганбаатарын өргөн мэдүүлсэн уг хуулийн төсөлд жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээний байгууллагыг тодорхойлох, ангилах, төрөөс дэмжлэг үзүүлэх асуудлыг нарийн тусгажээ. Тухайлбал

  • “бичил үйлдвэр, үйлчилгээ эрхлэгч” ангилалд 9 хүртэл ажилтантай, жилд 250 сая төгрөгийн орлоготой аж ахуйн нэгжийг,
  • “жижиг үйлдвэр, үйлчилгээ эрхлэгч”-д 10-50 хүртэл ажилтантай, жилд 251-500 сая төгрөгийн орлоготой аж ахуйн нэгжийг хамруулж үзнэ хэмээн тодотгосон байна.
  •  “дунд үйлдвэр, үйлчилгээ эрхлэгч”-д 51-200 хүртэл ажилтантай, 501 саяас 2,5 тэрбум төгрөг хүртэлх жилийн борлуулалтын орлоготой аж ахуйн нэгжийг хамруулах аж.

Хэлэлцүүлгийн үеэр УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооноос ирүүлсэн зарчмын зөрүүтэй санал тус бүрээр санал хурааж, эцсийн хэлэлцүүлэгт шилжүүлэв.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
604147
0 эможи

keyboard_arrow_up