Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
12 сарын 13, Баасан
Өнөөдөр

Arslan.mn

Г.Занданшатарыг Үндсэн Хууль зөрчсөн гэж үзэн, ҮХЦ-д өгчээ

2019 оны 6 сарын 04

Arslan.mn

Хуульч Б.Гүнбилэг Үндсэн хуулийн Цэцэд гомдол гаргасан байна. Тус гомдолд УИХ-ын дарга Г.Занданшатарыг Үндсэн хууль зөрчсөн гэж үзжээ. Тэрбээр, Хэлэлцэх асуулдалтай холбогдолгүй бөгөөд хууль зөрчсөн асуудлаар санал хураалт явуулахгүй гэж заасан. УИХ-ын дарга дахин санал хураалгах боломжгүй байсан. Энэ нь өөрөө Үндсэн хууль зөрчсөн гэж үзэж Цэцэд хандсан гэжээ.

Тодруулбал, Ерөнхийлөгчийн Татварын багц хуульд тавьсан хоригийг УИХ-аар хэлэлцэх явцад эхний санал хураалтад хуралдаанд оролцсон гишүүдийн 35,9 хувь нь хоригийг хүлээж авахаар болсон. УИХ-ын зарим гишүүд орж ирээгүй байсан гэсэн шалтгаанаар санал хураалтыг дахин явуулах горимын санал гаргасан. Ингээд горимын саналаар санал хурааж, Ерөнхийлөгчийн хоригийг хүлээж авснаа хүчингүй болгосон. Харин УИХ-ын дарга Г.Занданшатар тэр горимын санал гэгчийг хүлээх авах ёсгүй байсан гэжээ.

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
1
ouch an post
confuse an post
angry an post
1
604322
2 эможи

Зочин
2019-06-04 13:13
Тэгээд огцруулах хэрэгтэй ш дээ, тэр жил Ц.Нямдоржийг хуулийн үг зассан гээд огцруулсан биз дээ, адилхан л байх ёстой.
keyboard_arrow_up