Arslan.mn - Мэдээний хаан
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
12 сарын 12, Пүрэв
Өнөөдөр

Arslan.mn

Ж.Батзандан: Цорын ганц амьд гэрч Б.Булганыг эрүүдэн шүүсэн бичлэгийг ил болгохоор бэлдэж байна

2019 оны 6 сарын 05

Arslan.mn

С.Зориг агсны амь насыг хөнөөсөн хэрэгт холбогдуулан Т.Чимгээ, Б.Содномдаржаа нарыг эрүүдэн шүүсэн асуудлыг ОУПХ-ны дүгнэлтийг судлах Түр хорооны дарга Ж.Батзандан, гишүүн Л.Болд нар өнөөдөр мэдээлэл хийлээ. 

Тэд  өнөөдөр төр нийгмийн нэрт зүтгэлтэн С.Зориг агсны амь насыг хөнөөсөн хэргээр шүүгдэж байсан шүүгчдэгч Б.Содномдаржаа, Т.Чимгээ нарыг эрүүгийн онц хүнд гэмт хэргээр ял эдэлж байгаа ялтнуудаар эрүүдэж байгаа бичлэгийг олон нийтэд дэлгэсэн билээ. 

Энэ асуудлаар Түр хорооны дарга Ж.Батзандан "Эхний 24 минутын буюу зургаа хоногийн турш эрүүдэн шүүсэн бичлэгээс түүвэрлэн МҮОНТВ-ээр үзүүлсэн. Цаашид Т.Чимгээ, Б.Содномдаржаа нараас гадна цорын ганц амьд гэрч Б.Булганыг эрүүдэн шүүсэн бичлэгийг ил болгохоор бэлдэж байна.  

Дээрх хүмүүсийг эрүүдэн шүүсэн найман албан тушаалтанд эрүүгийн хэрэг үүсгэн, яллагдагчаар татсан.  Одоогийн байдлаар найман хүн  Б.Содномдаржаа, Т.Чимгээ нарыг эрүүдэн шүүсэн хэрэгт холбогдон яллагдагчаар татагдаж, шүүх рүү шилжихэд бэлэн болсон гэх мэдээллийг Засгийн газар, УЕП-ын газраас өгсөн. Эрүүдэн шүүсэн нь нотлох баримтаар тогтоогдсон. Иргэд олон нийтийнхээ дэмжлэгээр Түр хорооны ажил ахицтай яваа." гэв.

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
1
haha an post
wow an post
3
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
1
angry an post
1
604392
20 эможи

Огцрооч
2019-06-05 19:49
Хэлмэгдсэн гэмгүй нь Нэгэнт ил цагаан батлагдаад байхад ЧИМгээ, Содномдорж хоёрыг суллаж болдогүй юу????? хэдэн өдөр хэдэн сар ийи үлгэр ярих юм бэ? Энэ Монгол чинь Ардчилсан орон биш билүү??
keyboard_arrow_up