Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төслийг өнөөдөр өргөн барина
2019 оны 6 сарын 06
Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төслийг өнөөдөр УИХ-ын нэгдсэн чуулганы үеэр өргөн барих гэж байна.
УИХ-аас байгуулагдсан хуульч, судлаач, УИХ-ын гишүүдээс бүрдсэн үндсэн болон дэд ажлын хэсгүүд Үндсэн хуульд оруулах өөрчлөлтийн саналаа ийнхүү нэгтгэж дуусжээ.
Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах төслийг сүүлийн хэдэн парламент дамнаж байгаа ч энэ удаагийн парламент илүү их ач холбогдол өгч, бүх намуудын төлөөлөл оролцсон ажлын хэсэг ч байгуулсан. Өнгөрсөн парламентуудад бэлтгэгдэж, боловсруулагдсан байсан нэмэлт, өөрчлөлтүүдийг сорчилж, илүү их бодит өөрчлөлт хийнэ гэдгийг ажлын хэсгийнхэн хэлж буй.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
604437
0 эможи
ARSLAN.mn сайтад сэтгэгдэл оруулах: