ҮНДСЭН ХУУЛЬ: Монгол Улсын Ерөнхийлөгчийг 6 жилийн хугацаагаар НЭГ УДАА сонгоно
2019 оны 6 сарын 06
Үндсэн хуулийн төсөл өргөн барьсантай холбогдуулан УИХ-ын гишүүд мэдээлэл хийсэн юм. Энэ удаагийн Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг дэмжиж, УИХ-ын 65 орчим гишүүн гарын үсэг зурсан байна.
Харин Арчилсан намын гишүүд болон МАН-ын зарим гишүүд гарын үсэг зураагүй юм байна.
Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулахдаа хэд хэдэн чиглэлээр өөрчлөлт оруулахаар төлөвлөөд байгаа аж. Үүнд:
- Төсвийн зарлагыг хянах, төсвийн зардлыг хязгаарлах
- Засгийн газарт Ерөнхий сайдыг оролцуулаад таван хүн давхар дээлтэй байх
- Ерөнхий сайдыг УИХ томилно, Ерөнхий сайд танхимаа өөрөө бүрдүүлнэ.
- Эрдэнэт, Орхон аймгийг албан ёсоор хотын статустай болгох,
- Аймаг, дүүргийн Засаг дарга нарыг иргэд өөрсдөө дөрвөн жилийн хугацаатай сонгох,
- УИХ-ын дэргэд хянах Хянан шалгах хороог шинээр байгуулах
- Ерөнхийлөгчөөр сонгогдох нэр дэвшигч 55 нас хүрсэн байх бөгөөд нэг л удаа зургаан жилээр сонгогдоно.
- Парламент 76 гишүүнээс бүрдэх бөгөөд насны хязгаар тогтоохгүй.
- УИХ-ын ээлжит сонгууль явуулахын өмнөх нэг жилийн дотор УИХ-ын сонгуулийн тухай хууль батлах, түүнд нэмэлт, өөрчлөлт оруулахыг хориглоно гэх мэт өөрчлөлтүүдийг хийж байгаа аж.
Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах төслийг хэлэлцэх Дэгийн тухай хуулийг УИХ-аар хэлэлцэж буй. Дэгийн хууль батлагдсанаас хойш Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах төслийг шинэ дэгээр хэлэлцэх юм байна.
ШУУД ҮЗЭХ:
Эх сурвалж: ГЭРЭЛ ЗУРГИЙГ MPA.MN
|
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
604449
0 эможи
Зочин
2019-06-11 15:03
ЛУНДАА ЖА гийн ТӨСӨЛ ЗҮГЭЭР ӨНГӨ БУДГЫН Л ЗАСАЛ БАЙНА Ш ДЭЭ ОДООГИЙН Х ШИГ БҮХ МУУ ЗҮЙЛИЙН БҮРДЭЛ БОЛСОН УИХ ыг ЯАХ,СУМЫН НИЙТИЙН ХУРАЛ ГЭСЭН АХ ДҮҮСИЙН ХУРЛЫГ ЯАХ ГЭХ МЭТИЙН ЗАРЧМЫН ӨӨРЧЛӨЛТ АЛГА БАЙНА Ш ДЭЭ
Зочин
2019-06-11 15:03
ЛУНДАА ЖА гийн ТӨСӨЛ ЗҮГЭЭР ӨНГӨ БУДГЫН Л ЗАСАЛ БАЙНА Ш ДЭЭ ОДООГИЙН Х ШИГ БҮХ МУУ ЗҮЙЛИЙН БҮРДЭЛ БОЛСОН УИХ ыг ЯАХ,СУМЫН НИЙТИЙН ХУРАЛ ГЭСЭН АХ ДҮҮСИЙН ХУРЛЫГ ЯАХ ГЭХ МЭТИЙН ЗАРЧМЫН ӨӨРЧЛӨЛТ АЛГА БАЙНА Ш ДЭЭ
ARSLAN.mn сайтад сэтгэгдэл оруулах: