Arslan.mn - Мэдээний хаан
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
12 сарын 12, Пүрэв
Өнөөдөр

Arslan.mn

ҮНДСЭН ХУУЛЬ: Монгол Улсын Ерөнхийлөгчийг 6 жилийн хугацаагаар НЭГ УДАА сонгоно

2019 оны 6 сарын 06

Arslan.mn

Үндсэн хуулийн төсөл өргөн барьсантай холбогдуулан УИХ-ын гишүүд мэдээлэл хийсэн юм. Энэ удаагийн Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг дэмжиж, УИХ-ын 65 орчим гишүүн гарын үсэг зурсан байна.

Харин Арчилсан намын гишүүд болон МАН-ын зарим гишүүд гарын үсэг зураагүй юм байна.

Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулахдаа хэд хэдэн чиглэлээр өөрчлөлт оруулахаар төлөвлөөд байгаа аж. Үүнд:

  1. Төсвийн зарлагыг хянах, төсвийн зардлыг хязгаарлах
  2. Засгийн газарт Ерөнхий сайдыг оролцуулаад таван хүн давхар дээлтэй байх
  3. Ерөнхий сайдыг УИХ томилно, Ерөнхий сайд танхимаа өөрөө бүрдүүлнэ.
  4. Эрдэнэт, Орхон аймгийг албан ёсоор хотын статустай болгох,
  5. Аймаг, дүүргийн Засаг дарга нарыг иргэд өөрсдөө дөрвөн жилийн хугацаатай сонгох,
  6. УИХ-ын дэргэд хянах Хянан шалгах хороог шинээр байгуулах
  7. Ерөнхийлөгчөөр сонгогдох нэр дэвшигч 55 нас хүрсэн байх бөгөөд нэг л удаа зургаан жилээр сонгогдоно.
  8. Парламент 76 гишүүнээс бүрдэх бөгөөд насны хязгаар тогтоохгүй.
  9. УИХ-ын ээлжит сонгууль явуулахын өмнөх нэг жилийн дотор УИХ-ын сонгуулийн тухай хууль батлах, түүнд нэмэлт, өөрчлөлт оруулахыг хориглоно гэх мэт  өөрчлөлтүүдийг хийж байгаа аж.

Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах төслийг хэлэлцэх Дэгийн тухай хуулийг УИХ-аар хэлэлцэж буй. Дэгийн хууль батлагдсанаас хойш Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах төслийг шинэ дэгээр хэлэлцэх юм байна.

ШУУД ҮЗЭХ:

Arslan.mnArslan.mn

Arslan.mn

Эх сурвалж: ГЭРЭЛ ЗУРГИЙГ MPA.MN
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
604449
0 эможи

Зочин
2019-06-11 15:03
ЛУНДАА ЖА гийн ТӨСӨЛ ЗҮГЭЭР ӨНГӨ БУДГЫН Л ЗАСАЛ БАЙНА Ш ДЭЭ ОДООГИЙН Х ШИГ БҮХ МУУ ЗҮЙЛИЙН БҮРДЭЛ БОЛСОН УИХ ыг ЯАХ,СУМЫН НИЙТИЙН ХУРАЛ ГЭСЭН АХ ДҮҮСИЙН ХУРЛЫГ ЯАХ ГЭХ МЭТИЙН ЗАРЧМЫН ӨӨРЧЛӨЛТ АЛГА БАЙНА Ш ДЭЭ
Зочин
2019-06-11 15:03
ЛУНДАА ЖА гийн ТӨСӨЛ ЗҮГЭЭР ӨНГӨ БУДГЫН Л ЗАСАЛ БАЙНА Ш ДЭЭ ОДООГИЙН Х ШИГ БҮХ МУУ ЗҮЙЛИЙН БҮРДЭЛ БОЛСОН УИХ ыг ЯАХ,СУМЫН НИЙТИЙН ХУРАЛ ГЭСЭН АХ ДҮҮСИЙН ХУРЛЫГ ЯАХ ГЭХ МЭТИЙН ЗАРЧМЫН ӨӨРЧЛӨЛТ АЛГА БАЙНА Ш ДЭЭ
keyboard_arrow_up