Arslan.mn - Мэдээний хаан
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
12 сарын 13, Баасан
Өнөөдөр

Arslan.mn

ЧУУЛГАН: Гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн төслийг баталлаа

2019 оны 6 сарын 06

Arslan.mn

Улсын Их Хурлын чуулганы өнөөдрийн /2019.06.06/  үдээс хойших нэгдсэн хуралдаанаар Гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцэн баталлаа.
Гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг УИХ-ын гишүүн С.Бямбацогт, Л.Мөнхбаатар, Н.Оюундарь, Ш.Раднаасэд нарын зэрэг 14 гишүүн өөрсдийн санаачлан боловсруулсан байна.

Улс орны хэмжээнд гэмт хэрэг, зөрчлийн гаралт буурахгүй байгаа нь гэмт хэрэг, зөрчилтэй тэмцэх төрийн бодлого, түүнийг хэрэгжүүлэх зорилгоор батлагдсан хууль тогтоомжуудын уялдаа, хэрэгжилтийг хангах, гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх ажлын үр нөлөөг дээшлүүлэхийг зүй ёсоор шаардаж байна.
Судалгааны тайлангуудад гэмт явдлын шалтгаан, нөхцөлийг шинжлэх ухааны үндэслэлтэй судлах эрх зүйн орчныг шинэчлэн бүрдүүлэх, гэмт явдалтай тэмцэх нэгдсэн бодлого, төлөвлөгөө бий болгох, төр, хувийн хэвшил, иргэдийн оролцоотойгоор тэмцэх, урьдчилан сэргийлэх, криминологийн шинэ арга, туршлагыг нэвтрүүлэх шаардлагатай талаар санал, зөвлөмж тусгасан байгаа нь цаашид урт хугацаанд үр нөлөөтэй үйлчлэх хэм хэмжээ үгүйлэгдэж байгааг илтгэж байна.

Ингээд Гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг бүхэлд нь батлая гэсэн саналын томёоллоор санал хураалт явуулахад гишүүдийн 73,8 хувийн саналаар дэмжигдэв.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
604461
0 эможи

keyboard_arrow_up