Arslan.mn - Мэдээний хаан
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
12 сарын 13, Баасан
Өнөөдөр

Arslan.mn

ЧУУЛГАН: АТГ-ын орон тоо, бүтэц, цалингийн хэмжээг нэмэгдүүлнэ

2019 оны 6 сарын 13

Arslan.mn

УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаанаар, Авлигатай тэмцэх газрын зохион байгуулалтын бүтэц, орон тоо, албан хаагчийн албан тушаалын цалингийн хэмжээг шинэчлэн тогтоох тухай” тогтоолын төслийг батлав.

Авлигын эсрэг даян дэлхийн хөдөлгөөн болох “Транспэрэнси Интернэшнл” олон улсын байгууллагаас Монгол Улсын АТГ-ын ажилтан, албан хаагчдын ачаалал хэт их байгаагаас үр дүн муутай байдаг талаар дүгнэлт гарсан байдаг аж. Иймд урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх, хяналт шалгалт, хөрөнгө орлогын мэдүүлгийг шалгах чиг үүргийг хэрэгжүүлдэг алба хаагч, ажилтнуудынхаа ачааллыг зохистой түвшинд хүргэх шаардлагатай байна.

Хэлэлцүүлгийн үеэр, АТГ-ын дарга З.Дашдаваа хэлэхдээ, АТГ-ын нэг мөрдөгчид 26 хэрэг ногддог. Одоо нэмэгдэх 60 орон тоо нь зөвхөн мөрдөх чиглэлийн алба хаагч биш юм. Орон тоо, бүтцээ соён гэгээрүүлэх, урьдчилан сэргийлэх хэлтэстээ түлхүү төвлөрүүлж, бэхжүүлэхэд анхаарч ажиллахаа илэрхийлсэн.

Ингээд санал хураахад, Авлигатай тэмцэх газрын зохион байгуулалтын бүтэц, орон тоо, албан хаагчийн албан тушаалын цалингийн хэмжээг шинэчлэн тогтоох тухай” тогтоолын төслийг хуралдаанд оролцсон гишүүдийн 69.6 хувь нь дэмжсэн юм. 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
604743
0 эможи

keyboard_arrow_up