Л.Энх-Амгалан: Гурван жилийн хугацаанд боловсролын салбар 4 сайдын нүүр үзлээ
2019 оны 6 сарын 14
Үндсэн хуульд оруулах нэмэлт өөрчлөлтийн төслийг өнөөдөр УИХ-аар хэлэлцэж байна. Энэ асуудлаар бид УИХ-ын зарим гишүүдээс байр суурийг нь тодруулж байна.
УИХ-ын дэд дарга Л.Энх-Амгалан "Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн хуулийн төслийг дэмжиж байна. Өнгөрсөн хугацаанд 15 засгийн газраас 300 сайд төрсөн. Нэг сайд жил хүрэхгүй хугацаанд ажиллаж байна. Өнгөрсөн гурван жилийн хугацаанд боловсролын салбар 4 сайдын нүүр үзлээ. Ийм тогтворгүй байж, яаж бодлого боловсруулах юм бэ. Талцал дээд цэгтээ хүрлээ. Монгол Улсад 33 улс төрийн нам байна, сонгуулийн насны 2 сая хүний 500 нь улс төрийн харьяалалд байна. Өөрөөр хэлбэл дөрвөн хүн тутмын нэг нь намын харьяалалтай" гэлээ.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
604807
0 эможи
ARSLAN.mn сайтад сэтгэгдэл оруулах: