Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
12 сарын 12, Пүрэв
Өнөөдөр

Arslan.mn

УИХ-ын дарга Г.Занданшатар сэтгүүлчдийг ЯЛГАВАРЛАВ

2019 оны 6 сарын 17

Arslan.mn

Өнөөдөр буюу 2019 оны 06 дугаар сарын 17-ны өдөр УИХ-ын дарга Г.Занданшатар Үндсэн хуулийн өөрчлөлтийн талаар телевизийн шууд ярилцлагад орлоо. Түүний шууд ярилцлагатай холбогдуулан сэтгүүлчдийн зүгээс нэлээдгүй санал, шүүмжлэл сошиал орчид өрнөөд буй. 

Тухайлбал төрөөгүй хүүхдэд төмөр өлгий гэгчээр батлаагүй хуулийг урьдчилж яриад байгаа нь ойлгомжгүй. УИХ-ын даргын хувийнх нь бодол уу, парламентынх нь байр суурь уу гэдэг нь ойлгомжгүй байна гэсэн байв. Мөн Үндсэн хуулийн өөрчлөлтөөр яагаад зөвхөн тв-ийн сэтгүүлчидтэй ярилцах болов. Сэтгүүлзүйд телевизээс гадна мэдээллийн сайт, сонин, сэтгүүл гээд олон редакц бий. Тэднийг асуух эрхгүй хэмээн үзэж байна гэсэн шүүмжлэл өрнөв. Өөрөөр хэлбэл зөвхөн телевизийн сэтгүүлчидтэй ярилцаж байгаа нь хамгийн том ялгаварлал гэдгийг сэтгүүлчид сошиал орчинд илэрхийллээ. Тиймээс УИХ-ын дарга сэтгүүлчдийг ялгаварлав уу эсвэл зохион байгуулагч тал уу?!  

Түүнчлэн УИХ-ын дарга гэхээсээ илүүтэй энэхүү хуулийн төсөлд гардан ажилласан ажлын хэсгийндарга Д.Лүндээжанцан гишүүнийг оролцуулсан нь илүү оновчтой байх байлаа гэсэн саналууд хөвөрч байна. 

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
1
604890
1 эможи

Зочин
2019-06-18 14:23
Зуун ямаанд жаран ухна гэж хэдэн тёлёвиз болоо юм бишүү
Зочин
2019-06-18 10:48
Занданшатар өөрөө юу ч мэдэхгүй байж мундаг хүн болж харагдах гээд байгаа байхгүй. Жинхэнээсээ иргэд, сэтгүүлчдийнхээ санал бодлыг сонсож, гаргах гэж буй хуулиа тайлбарлах гэж байгаа юм бол Лүндээжанцан гишүүнийг байлгаж байгаад хэвлэл мэдээлэлийн бүх хүнийг байлгаж байж хийсэн бол үр дүнтэй юм бодох байлаа.
keyboard_arrow_up