Arslan.mn - Мэдээний хаан
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
12 сарын 12, Пүрэв
Өнөөдөр

Arslan.mn

Ж.Батзандан: Төрийн гурван өндөрлөгийн байр суурь нэгдмэл байдалд хүрсэн үү

2019 оны 6 сарын 18

Arslan.mn

Улсын Их Хурлын 2019 оны хаврын ээлжит чуулганы өнөөдрийн  нэгдсэн хуралдаанаар  Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийн нэг дэх хэлэлцүүлгийг үргэлжлүүлж байна.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд үг хэлж байна.

УИХ-ын гишүүн Ж.Батзандан "Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төсөл ард нийтийн  санал асуулгаар орж, ард түмнээсээ асууж байж эцсийн шийдвэрээ гаргана гэж тооцож, ШИНЭ намын гишүүд болох Л.Болд бид хоёр хэлэлцүүлэгт оролцоод сууж байна. Өөрсдийгөө сөрөг хүчин гэж үзэж байгаа Ардчилсан намын нөхөд картаа сугалаад алга болсон. Гэхдээ Ардчилсан намын дэд дарга Х.Тэмүүжин Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төслийг дэмжинэ гэдгээ хэвлэл мэдээллийн хэрэгслээр илэрхийлсэн байна лээ. Нийгмийн үзэл бодлыг нэгтгэх чиглэлд онцгой анхаарч ажиллах ёстой. Өнгөрсөн долоо хоногт чуулганыг яаралтай завсарлуулсан шалтгаан нь Ерөнхийлөгчтэй уулзаж зөвшилцөнө гээд УИХ-ын дарга та орсон. Төрийн гурван өндөрлөгийн байр суурь нэгдмэл байдалд хүрсэн үү." гэв.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
604919
0 эможи

keyboard_arrow_up