Arslan.mn - Мэдээний хаан
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
12 сарын 12, Пүрэв
Өнөөдөр

Arslan.mn

С.Бямбацогт: 27 жилийн хугацаанд 15 Засгийн газар байгуулж, 300 гаруй сайд төрүүлсэн

2019 оны 6 сарын 18

Arslan.mn

Улсын Их Хурлын 2019 оны хаврын ээлжит чуулганы өнөөдрийн  нэгдсэн хуралдаанаар  Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийн нэг дэх хэлэлцүүлгийг үргэлжлүүлж байна.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд үг хэлж байна.

Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга С.Бямбацогт "Бүх талуудын санал бодлыг  хуулийн төсөлд тусгасан. Үндсэндээ дөрвөн агуулгын хүрээнд гол өөрчлөлтүүд хийгдэнэ. Төрийн бодлогыг тогтвортой, залгамж чанартай байх үүднээс Үндсэн хуулийн өөрчлөлтийг хэлэлцэж байна. 27 жилийн хугацаанд 15 Засгийн газар байгуулж, 300 гаруй сайд төрүүлсэн. Тийм болохоор гүйцэтгэх засаглалыг тогтвортой байлгах үүднээс оруулж байна.  Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах хуулиар хөндөж болохгүй гэсэн заалт байдаг. Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах журмын тухай хуульд энэ тухай заасан. Тиймээс ажлын хэсэг үндэсний аюулгүй байдлыг  бодолцож энэ заалтуудыг хөндөөгүй." гэв.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
604920
0 эможи

Зочин
2019-06-18 19:57
Chi bas neg tursun said ni biluu
keyboard_arrow_up