Arslan.mn - Мэдээний хаан
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
12 сарын 12, Пүрэв
Өнөөдөр

Arslan.mn

Авлигын гэмт хэрэгтэнд оноох ялыг чангатгах асуудлыг судлах ажлын баг байгуулав

2019 оны 8 сарын 03

Arslan.mn

Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар төрөөс авлига, албан тушаалын гэмт хэрэгтэй тэмцэхэд баримталж буй ялын бодлогыг чангатгах асуудлыг судлах ажлын баг байгуулах захирамж гаргав.

Авлига, албан тушаалын гэмт хэрэгтэй тэмцэхэд баримталж буй ялын бодлого, хөөн хэлэлцэх хугацаа, эрүүгийн хариуцлагын үр нөлөө, холбогдох хууль тогтоомжийн хийдэл, зөрчил болон хуулийн хэрэглээний нөхцөл байдлыг судалж, ял завшуулахгүй байх, хариуцлагыг чангатгах талаар санал дүгнэлт гаргах үүрэг бүхий ажлын багийг УИХ-ын гишүүн, Хууль зүйн байнгын хорооны дарга Х.Нямбаатар ахлах юм. Харин ажлын багт УИХ-ын гишүүн Ж.Батзандан, Н.Оюундарь, Б.Пүрэвдорж, Л.Энхболд нар багтжээ.

Мөн ажлын багт мэргэжил, арга зүйн туслалцаа үзүүлэх, мэдээллээр хангах дэд багийг байгуулжээ. Дэд багт Улсын дээд шүүхийн ерөнхий шүүгч Х.Батсүрэн, Улсын ерөнхий прокурор Б.Жаргалсайхан, АТГ-ын дарга З.Дашдаваа, УИХ-ын даргын Хууль зүйн бодлогын зөвлөх Ж.Сүхбаатар, Хууль зүй, дотоод хэргийн дэд сайд Г.Элбэгсайхан, Цагдаагийн ерөнхий газрын дарга С.Баатаржав нар ажиллана.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
606396
3 эможи

ХУДАЛЧ ЗАНДАНШАТАР АА
2019-08-05 11:07
МХЕГ-ЫН авилгачдын хэргийг дахин шударгаар шүүхгүй бол зайлсан бай даа
Зочин
2019-08-05 07:36
Zandanshatar tuuhend uldeh shiidver gargaj dee umnuh turiin undurluguudees hen ch ingej bgaagui zugeer amaaraa l yaridag bsan daa
ИРГЭН
2019-08-04 09:52
ОРОЙТСОН Ч ХАМГИЙН ЗӨВ НҮДЭЭ ОЛСОН ШИЙДЭЛ БАЙНА.АЖЛЫН ХЭСЭГТ САЙН ЗӨВ ХҮМҮҮС НЬ ИХЭНХ НЬ БАЙГАА БОЛОХООР ГАЙГҮЙ БАЙХ.ЭСРЭГ НӨХДҮҮД ХУГАЦАА ХОЖИХ ААР СААР ЗҮЙЛЭЭР ГОХ ДЭГЭЭ ТАВЬЖ МАГАДГҮЙ УЧРААС ШАХУУ ХУГАЦААТАЙ ҮҮРЭГ ӨГӨХ НЬ ЗӨВ ШҮҮ.
bat
2019-08-04 06:49
Oyndari fvrewdorjiig has hereggvi.
od
2019-08-04 06:43
huulia oorthil.
Зочин
2019-08-03 11:03
Зөв хө. Тэгэхгүй бол энэ авилга чинь улс ороныг дампууруулах хэмжээнд очёихсон юм бишүү
keyboard_arrow_up