Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
12 сарын 12, Пүрэв
Өнөөдөр

Arslan.mn

Иргэд, олон нийтийн төлөөлөл, улс төрийн намуудаас гаргасан саналыг Үндсэн хуулийн төсөлд тусгах асуудлаар хуралдлаа

2019 оны 8 сарын 08

Arslan.mn

- Цуврал хэлэлцүүлгээс гаргасан саналуудыг нэгбүрчлэн авч үзэх ёстой гэсэн шаардлагыг улс төрийн намуудын зүгээс тавьж байгааг 

Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийн эхийг баригч Д.Лүндээжанцан тэмдэглэхийн зэрэгцээ хэлэлцүүлэгт идэвхтэй оролцож,

саналаа илэрхийлж байгаа улс төрийн намуудын удирдлага, төлөөлөл, иргэд, судлаачид, эрдэмтдэд талархал илэрхийлэв -

Улсын Их Хурлын 2019 оны 68 дугаар тогтоолоор байгуулагдсан Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийг хоёр, гурав дахь хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Ажлын хэсэгт мэргэжил, арга зүйн туслалцаа үзүүлэх дэд ажлын хэсгүүд буюу Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийн эхийг баригчийг мэдээлэл, мэргэжил, арга зүйн туслалцаагаар хангах; Парламентын ардчиллыг төлөвшүүлж, ард түмний засаглах эрхийг хангахтай холбоотой нэмэлт, өөрчлөлтийн; Гүйцэтгэх эрх мэдлийн хариуцлагыг нэмэгдүүлж, тогтвортой байдлыг хангахтай холбоотой нэмэлт, өөрчлөлтийн; Шүүх эрх мэдлийн хариуцлагыг дээшлүүлж, хараат бус байдлыг хангахтай холбоотой нэмэлт, өөрчлөлтийн; Нутгийн удирдлагын тогтолцоог боловсронгуй болгохтой холбоотой нэмэлт, өөрчлөлтийн; Томъёоллын гэсэн зургаан дэд ажлын хэсэг өнөөдөр /2019.08.07/ хамтарч хуралдлаа.

Хуралдаанд дэд ажлын хэсгийн ахлагч,  нарийн бичгийн дарга нар, зарим дэд ажлын хэсгийн гишүүд оролцов.

Хуралдааны эхэнд Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийн эхийг баригч, Улсын Их Хурлын гишүүн Д.Лүндээжанцан төслийг хоёр, гурав дахь хэлэлцүүлэгт бэлтгэж байгаатай холбогдуулан хийж буй болон цаашид хийгдэх ажлын талаар, мөн Ерөнхийлөгчийн Тамгын газар, УИХ-ын Тамгын газраас хамтран 2019 оны 7 дугаар сарын 22-26-ны өдрүүдэд Төрийн ордонд зохион байгуулсан Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төсөл, саналын талаархи цуврал хэлэлцүүлгийн талаар танилцууллаа.  

Тэрбээр, цуврал хэлэлцүүлэгт оролцогчдын болон санал хэлж, асуулт асуусан хүмүүсийн тоо зэрэг статистик баримтын зэрэгцээ хэлэлцүүлгээс гаргасан саналуудыг онцлон танилцуулав.

Мөн хэлэлцүүлгээс гаргасан саналуудыг нэгбүрчлэн авч үзэх ёстой гэсэн шаардлагыг улстөрийн намуудын зүгээс тавьж байгааг тэмдэглэхийн зэрэгцээ хэлэлцүүлэгт идэвхтэй оролцож, саналаа илэрхийлж байгаа улстөрийн намуудын удирдлага, төлөөлөл, иргэд, судлаачид, эрдэмтдэд талархал илэрхийллээ.

Түүнчлэн, Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийг хоёр, гурав дахь хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Ажлын хэсгийн ахлагч Ө.Энхтүвшингийн нэр дээр УИХ дахь Ардчилсан намын зөвлөлөөс ирүүлсэн саналыг уншиж сонсгов.

Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийн эхийг баригч,  Улсын Их Хурлын гишүүн Д.Лүндээжанцангийн хийсэн дээрх танилцуулга, мэдээлэлтэй холбогдуулж, Ардын Их Хурлын депутат, УИХ-ын гишүүн асан Н.Батбаяр, УИХ-ын даргын Хууль зүйн бодлогын зөвлөх Ж.Сүхбаатар нар санал, байр сууриа илэрхийлсэн.

Хамтарсан хуралдаанаар Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийн эхийг баригч, Улсын Их Хурлын гишүүн Д.Лүндээжанцан, Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийг УИХ-аар хэлэлцэж байгаатай холбогдуулан Ерөнхийлөгчийн Тамгын газар, УИХ-ын Тамгын газраас хамтран зохион байгуулсан таван өдрийн хэлэлцүүлэг, УИХ-ын гишүүдийн иргэд, сонгогчидтой хийж буй уулзалтын үеэр иргэдийн гаргасан болон УИХ-ын нэр дээр иргэд, олон нийт, улс төрийн намуудаас ирүүлж буй гэх зэрэг бүхий л саналуудыг нэгбүрчлэн авч үзэн, нэгтгэн томъёолж, төсөлд тусгах чиглэлийг өглөө гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
1
606571
2 эможи

keyboard_arrow_up