Arslan.mn - Мэдээний хаан
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
12 сарын 13, Баасан
Өнөөдөр

Arslan.mn

Д.Хаянхярваа: “Новотeл“ зочид буудалд би байгаагүй

2019 оны 8 сарын 22

Arslan.mn

УИХ-ын гишүүн Д.Хаянхярваа " Нэгдүгээрт, "Новотeл" зочид буудалд би байгаагүй. Хоёрдугаарт, манай туслах над руу утасдаж ийм мэдээлэл байна гэсэн. Тэгээд цааш сэвэгдэх хандлагатай байхаар нь би амьдралдаа анх удаа лайв гэдэг юм хийж, хэдэн өгүүлбэр хэлсэн л дээ.

Энэ юутай холбоотой вэ гэхээр маш ойлгомжтой. Би өнгөрсөн хоёр дахь өдөр Ийгл тв-д ярилцлагад орсон. Тэр үeдээ хувийн хэвшлээ өмгөөлсөн хэдэн үг хэлсэн. Eрөнхий сайдын шийдвэртэй холбоотой ганц хоёр зүйл дээр шүүмжлэлтэй хандсан. Хариуцлагатай уул уурхайг хөгжүүлэх гэж байгаа, шударга ёсыг тогтоох гээд байгааг нь огт эсэргүүцээгүй. Гол нь хуулиар бүхнийг шийддэг байх ёстой гэж л би үздэг. Хуулийн хүрээнд ажиллая гэдэг агуулгатай зүйл л би ярьсан. Сүүлдээ даамжраад намайг галзуу солиотой хүн мэтээр ярьж байна. Юманд хязгаар гэж байх ёстой. Хичнээн муу нэртэй, муухай зүстэй байлаа, нэр төрөө хамгаалах эрх нь Үндсэн хуульд байгаа шүү дээ.

Мөн У.Хүрэлсүхийн Засгийн газрыг унагах гэж байна гэсэн мэдээлэл дахиад гарч байна. Дунд нь бас миний нэр явж байна. Энэ бол худлаа. Засгийн газраа унагах цаг нь ч биш. Хэрэв ийм асуудал дэгдвэл би оролцохгүй гэдгээ хариуцлагатайгаар мэдэгдьe." гэв.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
2
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
607128
2 эможи

Golog
2019-08-22 21:50
Gologiig
Zochin
2019-08-22 16:19
Chi ch mon ih huuli dagadag hun de buu alial
Иргэн
2019-08-22 15:13
Ер нь байсанч яадгийн?! Харинч зарчимч, шулуун шудрага мундаг улс төрчдөө?!
keyboard_arrow_up