Arslan.mn - Мэдээний хаан
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
12 сарын 12, Пүрэв
Өнөөдөр

Arslan.mn

ЧУУЛГАН: УИХ-ын чуулганы хуралдаан эхэллээ

2019 оны 8 сарын 30

Arslan.mn

Улсын Их Хурлын ээлжит бус чуулганы өнөөдрийн /2019.08.30/  нэгдсэн хуралдаан 80,3 хувийн ирцтэйгээр дөнгөж сая эхэллээ. Чуулганаар Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төслийн хоёрдахь хэлэлцүүлгийг үргэлжлүүлж хийнэ.

Өчигдрийн үдээс хойших хуралдаанаар намын дотоод зохион байгуулалт, намын үйл ажиллагааны журам, санхүүжилттэй холбоотой заалтуудаар мөн парламентын ардчиллыг төлөвшүүлж, ард түмний засаглах эрхийг хангахтай холбоотой саналын томьёоллуудаар  тус бүр  санал хураалт явуулсан.

Намын дотоод зохион байгуулалт, намын үйл ажиллагааны журам, санхүүжилттэй холбоотой заалтуудаар санал хураалт явуулахад өргөн мэдүүлсэн төслийн заалтыг “Намын дотоод зохион байгуулалт нь ардчилсан зарчимд нийцэж, хөрөнгө, орлогын эх үүсвэр болон зарцуулалт нь нийтэд ил тод байна. Намын зохион байгуулалт, үйл ажиллагааны журам, санхүүжилт, төрөөс санхүүгийн дэмжлэг үзүүлэх нөхцөлийг хуулиар тогтооно” хэмээн өөрчлөн найруулах саналыг гишүүдийн олонх дэмжсэн.
УИХ-ын гишүүн Ж.Батзандан, Л.Болд нарын гаргасан төслийн дээрх заалтад “Намын зохион байгуулалт нь хатуу гишүүнчлэлгүй байх бөгөөд зөвхөн дэмжигчид дээр суурилж, иргэдэд шударга, тэгш үйлчилж, ялгаварлан гадуурхахгүй байх зарчимд суурилж үйл ажиллагаа явуулна.”гэж нэмэх саналыг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжээгүй.

Парламентын 62 гишүүнээс өргөн барьсан төсөлд Үндсэн хуульд “Улсын Их Хурлын анхдугаар чуулганы хуралдаан эхэлснээс дөчин тав хоногийн дотор, эсхүл Ерөнхий сайдыг шинээр томилох нөхцөл үүссэн өдрөөс хойш гуч хоногийн дотор Ерөнхий сайдыг томилоогүй бол Улсын Их Хурлыг тараах шийдвэрийг Ерөнхийлөгч гаргана.” гэсэн хэсэг нэмэхээр тусгасан бөгөөд энэхүү заалт хуралдаанд оролцсон гишүүдийн олонхын дэмжлэгийг аваагүй.
Харин энэхүү саналыг “Ерөнхийлөгч Үндсэн хуулийн гучин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасны дагуу Ерөнхий сайдыг томилох саналыг Улсын Их Хуралд анх оруулснаас хойш дөчин тав хоногийн дотор, эсхүл Үндсэн хуулийн дөчин дөрөвдүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасны дагуу Ерөнхий сайдыг огцорсонд тооцсоноос хойш гуч хоногийн дотор Улсын Их Хурал Ерөнхий сайдыг томилоогүй бол Ерөнхийлөгч Улсын Их Хурлыг тараах шийдвэр гаргана.” хэмээн өөрчлөн найруулах саналыг Ажлын хэсгээс гаргаж, Төрийн байгуулалтын байнгын хороо дэмжсэн бөгөөд хуралдаанд оролцсон гишүүдийн дийлэнх олонхын дэмжлэгийг мөн авсан.

ШУУД ХҮЛЭЭН АВЧ ҮЗНЭ ҮҮ:

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
607457
0 эможи

keyboard_arrow_up