УИХ-ын ЭЭЛЖИТ БУС чуулганы ХУГАЦААГ сунгалаа
2019 оны 8 сарын 31
Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар “УИХ-ын ээлжит бус чуулган товлон зарлах тухай 2019 оны 165 дугаар захирамжид нэмэлт, өөрчлөлт оруулах тухай” захирамж гаргалаа.
Захирамжид “Монгол Улсын Их Хурлын даргын 2019 оны долдугаар сарын 4-ний өдрийн 165 дугаар захирамжийн 1 дэх хэсгийн “есдүгээр сарын 1-ний өдрүүдэд” гэснийг “есдүгээр сарын 30-ны өдрүүдэд” гэж өөрчилсүгэй” гэжээ.
Ийнхүү өмнөх захирамжаар 2019 оны есдүгээр сарын 1-н хүртэл хуралдахаар тогтоосон УИХ-ын ээлжит бус чуулганыг 2019 оны есдүгээр сарын 30-н хүртэл сунгасан байна.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
607485
0 эможи
Зочин
2019-08-31 15:28
ARSLAN.mn сайтад сэтгэгдэл оруулах: