Arslan.mn - Мэдээний хаан
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
12 сарын 05, Пүрэв
Өнөөдөр

Arslan.mn

ЧУУЛГАН: Ерөнхийлөгчийн нас, бүрэн эрхийн хугацаатай холбоотой саналыг хэлэлцэв

2019 оны 9 сарын 04

Arslan.mn

УИХ-ын чуулганы өнөөдрийн үдээс өмнөх хуралдаанаар, Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийн ажлын баг, Байнгын хорооноос гарсан 150 орчим саналын томьёоллоор явуулах санал хураалтыг үргэлжлүүлэв. 

УИХ-ын нэр бүхий 62 гишүүнээс өргөн барьсан төслийн 3 дугаар зүйлийн 4 дэх заалт буюу 36.2 дахь хэсгийг “Ерөнхийлөгчөөр 55 нас хүрсэн, сүүлийн таваас доошгүй жил эх орондоо байнга оршин суусан, Монгол Улсын уугуул иргэнийг зургаан жилийн хугацаагаар зөвхөн нэг удаа сонгоно.” гэж өөрчлөн найруулахыг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэнгүй. 

Харин УИХ-ын  гишүүн М.Оюунчимэг, Н.Оюундарь нараас "Ерөнхийлөгчөөр тавин нас хүрсэн, сүүлийн таваас доошгүй жил эх орондоо байнга оршин суусан, Монгол Улсын уугуул иргэнийг зургаан жилийн хугацаагаар зөвхөн нэг удаа сонгоно.” гэж өөрчлөн найруулах асуудалд УИХ-ын гишүүн Я.Санжмятав, О.Баасанхүү, Г.Тэмүүлэн, М.Оюунчимэг, Н.Оюундарь нар санал хэлсэн. Тухайлбал, УИХ-ын гишүүн О.Баасанхүү, М.Оюунчимэг зургаан жилийн хугацаагаар зөвхөн нэг удаа гэдгийг дэмжиж байгааг илэрхийлэхийн зэрэгцээ, Ерөнхийлөгчид нэр дэвших насыг одоогийн Үндсэн хуульд зааснаар хэвээр үлдээх, Ерөнхийлөгч байсан хүн дахин нэр дэвшихийг хориглох талаар төсөлд тодорхой тусгах шаардлагатай гэсэн байр суурийг илэрхийлэв.

Ингээд үдээс өмнөх хуралдаан түр завсарлав. Үдээс хойших нэгдсэн хуралдаан уг зарчмын зөрүүтэй саналын томьёоллын санал хураалтаар үргэлжилнэ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
607640
0 эможи

keyboard_arrow_up