Arslan.mn - Мэдээний хаан
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
12 сарын 05, Пүрэв
Өнөөдөр

Arslan.mn

Давхар дээлтэй холбоотой заалтын талаар өнөөдөр санал хураана

2019 оны 9 сарын 06

Arslan.mn

УИХ-ын 2019 оны ээлжит бус чуулганы өчигдөр үдээс хойших нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийн хоёр дахь хэлэлцүүлгийн үеэр хойшлуулсан заалтуудыг хэлэлцэн, саналын томьёоллын санал хураалтыг үргэлжлүүлсэн билээ. 

Хэлэлцүүлгээр Ажлын хэсгээс төслийн 4 дүгээр зүйлийн “Хорин есдүгээр зүйлийн 1 дэх хэсгийн “Ерөнхий сайд, Засгийн газрын гишүүнээс бусад, хуулиар тогтоосон үүрэгт нь” гэснийг “Үндсэн хуульд өөрөөр заагаагүй бол албан үүрэгт нь” гэснийг хасаж, төслийн 3 дугаар зүйлд “1.Улсын Их Хурлын гишүүн бүрэн эрхийнхээ хугацаанд улсын төсвөөс цалин авна. Улсын Их Хурлын гишүүн нь Ерөнхий сайдаас бусад хуулиар тогтоосон үүрэгт нь үл хамаарах ажил, албан тушаал хавсарч болохгүй. Улсын Их Хурлын гишүүн бүрэн эрхээ хэрэгжүүлэхдээ өргөсөн тангарагаасаа няцаж Үндсэн хууль зөрчсөн бол түүнийг Улсын Их Хурлын гишүүнээс эгүүлэн татах үндэслэл болно” хэмээн нэмэх талаар гишүүд байр сууриа илэрхийлэв. 

Тухайлбал, УИХ-ын гишүүн Я.Содбаатар, Үндсэн хуулийн төсөлд УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах заалт нарийвчлан орж ирж байгааг дэмжиж байгаагаа илэрхийлсэн бол УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцан, давхар дээлний асуудал олон зуун гишүүнтэй улсын парламентын хувьд таарч болно. Манайх шиг цөөхөн гишүүдтэй парламентын хувьд тохиромжгүй бөгөөд өнөөдөр гэхэд энэ асуудлаар Үндсэн хуулийн цэцэд маргаан үүссэн байгаа. УИХ-ын гишүүдээс өргөн барьсан төсөлд 4 хүртлэх гишүүд Засгийн газрын гишүүн байж болно гэж тусгасан байсан ч Ерөнхийлөгчөөс Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төсөл, саналд Ерөнхий сайд л гишүүн байж болохыг, цаашлаад олон нийт давхар дээлийг 100 хувь тайлах саналтай байна. Давхар дээлийг тайлах хэрэгтэй гэж бид олон жил ярьсан ч яг шийдэх болохоороо гишүүд өөр зүйл ярьдгийг тодотгов.

Мөн тэрбээр, хэрэв бид давхар дээлээ тайлахгүй бол ард түмний нүүрийг харах эрхгүй болно. Энэ бол нийгмийн захиалга гэдгийг гишүүдэд онцгойлон анхааруулж байлаа. Түүнчлэн УИХ-ын гишүүн С.Бямбацогт Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтөд сайн заалтууд орж байгаа ч гэсэн давхар дээлээ тайлж чадахгүй бол хараар будах болно гэдгийг сануулахын зэрэгцээ хэрэв дээрх заалтыг унагахаар шийдсэн бол уг саналд туссан хоёр агуулгыг тус тусад нь санал хураалт явуулах саналтай байгаагаа илэрхийлснээр 22 цаг болсон тул чуулганы нэгдсэн хуралдаан түр завсарлав. Уг заалтын санал хураалтыг өнөөдөр үргэлжлүүлэхээр боллоо гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
607721
0 эможи

keyboard_arrow_up