Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
12 сарын 12, Пүрэв
Өнөөдөр

Arslan.mn

“Чингис хаан” музейн барилгын 60 хувийг музейн үзмэр, үзүүлэг эзэлнэ

2019 оны 9 сарын 17

Arslan.mn

БСШУСЯ-аас Төрийн ордны Б танхимд 2019 оны 09 дүгээр сарын 16-нд “Чингис хаан” хаадын музей байгуулах асуудлаар эрдэмтдийн зөвлөлдөх уулзалт, хэлэлцүүлгийг зохион байгууллаа. Уулзалтад Монгол Улсын Ерөнхий сайд оролцож, Засгийн газрын байр суурийг илэрхийлэв.

Чингис хаан” хаадын музейг барих барилгын хэлбэр хийц, газрын байршил, үзүүлэг, үзвэрийн дэглэлт, танхимын хуваарилалт, зохион байгуулалтын талаар эрдэмтэд олон янзын байр суурь илэрхийлж байсан ч “Чингис хаан” хаадын музейг байгуулах тухайд санал нэгтэй дэмжиж байв.

Түүнчлэн соёл, урлагийн салбарт Монгол Улсын Засгийн газраас анхаарч, томоохон хөрөнгө оруулалт хийж байгаа нь ард иргэдээ соён гэгээрүүлж байгаа хэрэг гэж үзэж буйгаа ахмад эрдэмтэд хэлэв.

Хүннү гүрний хаан Модун Шаньюгаас Наймдугаар Богд Жавзандамба хутагт хаан ширээнээсээ буух хүртэлх үеийн Монголын хаадын түүхийг тус музейд харуулах аж. Үүгээр дамжуулж, Их монгол Улсын эзэн Богд Чингис хаан азид, дэлхийн хөгжилд, цаашлаад хүн төрлөхтний түүхэнд оюун санааны  ололт, дэвшлийг хэрхэн гаргаж ирсэн бэ гэдгийг тод харуулах ёстой гэв.

Arslan.mn

“Чингис хаан” хаадын музейн зургийн төслийг архитектор Д.Балдан хийсэн байна. Төрийн ордны баруун хойно буюу Байгалийн түүхийн музей байрлаж байсан газарт тус музейг шинээр байгуулах бөгөөд энэ байршлыг өөрчлөхгүй гэдгээ Ерөнхий сайд У.Хүрэлсүх хэлсэн. Гадаад хийц, хэлбэрийг дахин хэлэлцэж, эрдэмтдийн саналыг тусган гэр хэлбэрт оруулах эсэх зэрэг асуудлыг судалж танилцуулахыг зураг төслийн багийнханд үүрэг болгов. Засгийн газраас бүх талаар дэмжиж ажиллана гэв.

Төлөвлөгдсөн 3300 мкв эдэлбэр газрын 2500 мкв талбайд  долоон давхар барилгыг төлөвлөснөөс 60 хувийг музейн үзмэр, үзүүлэг эзлэнэ. Үндсэн гурван хэсэг 15 байнгын үзмэрийн танхимтай байхаар зохион байгуулна гэв. Эрдэмтэд Монгол Улсын хаадын талаархи эд, өлгийн зүйлс, түүх, ном, судар, олдвор арвин. Иймд орчин үеийн техник технологийн дэвшлийг ашиглаж, үзэгчдэд сонирхолтой, ойлгомжтой, хялбар байдлаар хаадынхаа түүхийг хүргэх тал дээр анхаарч ажиллахыг сануулж байв. Мөн музейн барилгыг чанартай, үнэт метал, эрдэнийн чулуу оролцуулах гэх зэргээр хийх саналыг зарим эрдэмтэд гаргасан.

Ирэх оны сүүлээр ашиглалтад оруулахаар төлөвлөж байгаа учир үзмэрүүдийг сэргээн засварлах, гадаад улс орнуудад хадгалагдаж буй дахин давтагдашгүй, түүхийн хосгүй үнэт олдворуудын эх хуулбарыг хийх, хувь цуглуулагчдаасаа дэмжлэг авах зэрэг бусад бэлтгэл ажлыг сайтар зохион байгуулж ажиллах тал дээр ажлын хэсгийн гишүүд анхаарах нь зүйтэй гэв гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ. 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
608175
0 эможи

Зочин
2019-09-17 20:22
keyboard_arrow_up