УИХ Ерөнхийлөгчийн хоригийг 14 хоногт багтаан хэлэлцэх хуультай
2019 оны 9 сарын 23
УИХ дахь МАН-ын бүлэг өнөөдөр /2019.09.23/ хуваарь ёсоор хуралдана. Хуралдаанаар Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцэхээс гадна УИХ-ыг тараах эсэх асуудлаар бүлгийн гишүүд байр сууриа нэгтгэх талаар мэдээлэл байна.
Өнгөрсөн Баасан гаригт Ерөнхийлөгч Х.Баттулга Ард нийтийн санал асуулга явуулах, Монгол Улсын Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн эхийг батлах тухай УИХ-ын 73 дугаар тогтоолд хориг тавьсан. Хоригийг 14 хоногийн хугацаанд холбогдох байнгын хороо, УИХ-ын чуулганаар хэлэлцэх хуультай. Энэ дагуу эхлээд бүлгийн хурлаар хоригийг хүлээж авах эсэхийг хэлэлцэх билээ.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
608394
0 эможи
Зочин
2019-09-23 23:05
Зочин
2019-09-23 14:05
ARSLAN.mn сайтад сэтгэгдэл оруулах: