Д.Лүндээжанцан: Ээлжит бус сонгууль бол хэн нэгэн хүний хүслээр хийгддэг зүйл биш
2019 оны 10 сарын 01
УИХ-ын намрын чуулган өнөөдөр нээсэнтэй холбоотой УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцангаас тодруулга авлаа.
Тэрбээр "Ээлжит бус сонгууль болохгүй гэж ярьсан. Ээлжит бус сонгууль бол дүрэмтэй, журамтай, хэн хүний хүслээр хийгддэг зүйл биш. УИХ-ыг тар гэж Ардчилсан нам хавраас хойш ярьсан. Үүнээс улбаалаад зарим гишүүн ээлжит бус сонгууль явуулъя гэж ярьсан юм байна лээ. 51-ээс дээш гишүүн байж байж шийдэгддэг учраас сонгуулийн тухай ярихаа болъё, дараагийн ажилдаа оръё гэж тохирсон.
Намрын ээлжит чуулганаар ҮХНӨ-ийн төслийг эцэслэнэ. АНСА явуулахаар шийдсэн. Үүнтэй уялдаад, засаг захиргааны шинэчлэл хийгдэнэ. Хуулиудад өөрчлөлт орно." гэв.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
608709
0 эможи
Зочин
2019-10-01 23:09
Зочин
2019-10-01 12:31
ARSLAN.mn сайтад сэтгэгдэл оруулах: