Arslan.mn - Мэдээний хаан
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
12 сарын 04, Лхагва
Өнөөдөр

Arslan.mn

Хөөн хэлэлцэх хугацааг өөрчлөхөөр болов

2019 оны 10 сарын 05

Arslan.mn

Эрүү, Зөрчлийн болон дагалдах бусад хуулийн төслүүдийг хэлэлцэх эсэхийг УИХ-ын чуулганаар өчигдөр хэлэлцэн дэмжлээ. 

Өөрөөр хэлбэл хөөн хэлэлцэх хугацааг өөрчлөхтэй холбоотой заалтууд, “бусдыг гүтгэх” хэмээх Зөрчлийн хууль дахь заалтыг Эрүүгийн хуульд оруулах зэрэг олны анхаарал татсан асуудлууд дээрх хуулиудын өөрчлөлтөөр шийдэгдэх юм. Уг хуулийн төслүүдийн талаар Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдорж хуулийн давхардал, хийдэл, зөрчлийг арилгах зорилгоор боловсруулсан дээрх хуулиудад тодорхой зүйлүүдийг тусгасан гэдгийг тодотгосон.

Тухайлбал, Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлд гэмт хэргийг хөөн хэлэлцэх хугацаа тоолох зохицуулалтыг зөрчлийн хугацаа тоолох зохицуулалттай уялдуулж, улмаар зарим гэмт хэрэг хөөн хэлэлцэх хугацаа тоолох зохицуулалтыг боловсронгуй болгохоор өөрчилсөн байна. Мөн аргагүй хамгаалалтын зохицуулалтанд хамрах хүрээг өргөжүүлж, эрх хасах, хорих зэрэг зарим ялын хэмжээтэй холбоотой зохицуулалтын зөрчлийг арилгасан гэсэн юм.

Онц их хэмжээний хахууль авсан хэрэгт холбогдсон мэргэжлийн хяналтын байцаагч нар хөөх хэлэлцэх хугацаа дууссан гэдэг үндэслээр ял завшсан хэрэг өнгөрсөн тавдугаар сард гарсан. Нийслэлийн прокурорын газраас эсэргүүцэх санал гаргаснаар уг хэргийг дахин шалгахаар болоод байгаа билээ. 

Уг хэрэгтэй холбоотойгоор хөөн хэлэлцэх хугацааг өөрчилж, авлига албан тушаалын хэрэгтнүүдэд ял завших боломж олгосон буруутныг олон нийт хайх болсон. Тухайн үед Хууль зүйн байнгын хороон даргаар ажиллаж байсан УИХ-ын гишүүн Ш.Раднаасэдийг буруутай хэмээн одоогийн байнгын хороон дарга Х.Нямбаатар мэдэгдээд буй. Гэвч хөөх хэлэлцэх хугацааг өөрчлөх ажлын хэсэгт Х.Нямбаатар гишүүн өөрөө байсан бөгөөд уг саналыг ажлын хэсгээс оруулсан гэдгийг Ш.Раднаасэд гишүүн чуулганы хуралдааны үеэр хэлсэн юм. 

Түүнчлэн хуралдааны үеэр Х.Нямбаатар гишүүн Ш.Раднаасэд гишүүнээс уучлал гуйв. Тэрбээр “Батлагдаж, нотлогдоогүй, олон нийтийн сүлжээгээр явсан асуудалд Ш.Раднаасэд гишүүний нэрийг нь холбогдуулсандаа албан ёсоор уучлал гуйж байна” хэмээсэн. Учир нь хэрэгт холбогдсон мэргэжлийн хяналтын байцаагч нар Ш.Раднаасэд гишүүнд хахуулийн мөнгөнөөсөө хувь өгдөг байсан хэмээн хэлсэн юм. 

Хөөн хэлэлцэх хугацааг өөрчлөхтэй холбоотой гишүүдийн байр суурийг хүргэж байна. 

УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан: Хөөн хэлэлцэх хугацаатай холбоотой нугалаа гарчихлаа гэдэг маргаан удаан хугацаанд яригдсан. Гэтэл үүнийг засч, залруулах ажлыг яагаад ийм хойрго хийв ээ Ц.Нямдорж сайд аа. Би протоколыг нь харлаа. Та тийм зүйл байхгүй. Хөөн хэлэлцэх хугацааг харин ч уртасгасан гээд нэг хэсэг дарагдуулсан. Энэ хооронд ял завших хүмүүс 20-30-аараа явж байна. Та хэдэн удаа хууль зүйн сайдаар ажиллаж байгаа билээ. Энэ хугацаанд гэмт хэргүүд улам л хэрцгий, улам их гарах боллоо. 

ХЗДХ-ийн сайд Ц.Нямдорж: Энэ хуулиудад өөрчлөлт оруулах төсөл 2018 онд боловсруулагдаад, бүх газруудаас санал аваад 2019 оны нэгдүгээр сард над дээр эцэслэгдэн орж ирсэн. Би 2017 оны сүүлээр ажлаа авсан юм. Ингээд энэ оны долоодугаар сард өргөн мэдүүлээд одоо хэлэлцүүлж байна. Би бол хөөн хэлэлцэх хугацааг богиносгосон биш уртасгасан гэж ойлгож байгаа. Яллагдагчаар татагдахаас гэдэг үгийг шүүхэд шилжүүлэхээс гэж өөрчилсөн. 

Хуулиасаа болж ял завших асуудал гарч байна уу хуулийн байгууллагын удаашралтай ажиллагаанаас болж ингэж байна уу гэдгийг хэргийг нь үзэж байж л ярина. 2015 оны Эрүүгийн хууль батлахдаа хэд хэдэн том алдаа гаргасан. Үүний гор нь одоо гарч ирж байгаа юм. 2002 оны хуулиар онц хүнд гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа 25 жил байсан. Үүнийг 20 болгосон. Хүнд гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа 15 жил байсныг 12 болгосон. Хэргийн ангиллыг байхгүй болгосон. Үүнээс болж ийм асуудал үүссээд байгаа юм. Би ажлын хэсэг байгуулаад, Эрүүгийн хуулийн шинэчилсэн найруулгын асуудлыг ойрын үед ярина гэж бодож байгаа. 

Энэ хөөн хэлэлцэх хугацааг өөрчлөх асуудлыг ажлын хэсэг дээр л хийсэн шүү дээ. Прокурорынхон, шүүхийнхэн, хууль зүйн яамныхан. 

УИХ-ын гишүүн Ш.Раднаасэд: Өчигдөр байнгын хороон дээр энэ хуулийг хэлэлцсэн. 2017 оны тавдугаар сарын 15, 16-нд 344 дугаар өрөөнд ажлын хэсэг хуралдаж, дэд сайд Б.Энхбаяр, Х.Нямбаатар, орлогч прокурор Г.Эрдэнбат, Ё.Сагсай гэх мэт хүмүүс сууж үүнийг өөрчилсөн. Эцэст нь байнгын хороон даргаар ажиллаж байсан Раднаасэдийг хийсэн болгож Х.Нямбаатар, дэд сайд Б.Энхбаяр нар эх захгүй ярьсан. Гэхдээ нүүрээрээ уулзахаар өөр юм яриад байдаг.

Эрүүгийн байцаан шийтгэх хууль, Эрүүгийн хууль хоёрын бичлэгийг хольж тавьдаг. АТГ-ын Мөрдөн шалгах хэлстийн даргаас “Жаст”-ын Ш.Батхүүгийн хэрэг хөөн хэлэлцэх хугаагаар хэрэгсэхгүй болсон юм уу үгүй юу гэдгийг асууя. Яагаад 2009 онд нээсэн хэргийг 2019 он хүртэл мөрдөөд байдаг юм бэ. Хамгийн сонирхолтой нь энд байгаа байхгүй юу.

Энэ бүхнийг нийгмйин анхаарлын төвд оруулж, оруулсных нь дараа улстөрчид нь айж, намайг хөөн хэлэлцэх хугацааг өөрчилсөн гэж гүтгээд зугтчихдаг. Энэ хуулийг яаралтай засах хэрэгтэй. Эрүүгийн хууль бол бодлоо гүйцээж бичдэг ийм хууль. Ажлын хэсэгт нь нэлээд чамбай хүмүүс оруулахгүй бол прокурор нь нэг юм ярихаар за гэдэг, шүүхийнхэн мөн нэг юм ярихаар за гэдэг ийм байдлаар л өмнөх ажлын хэсэг ажилласан.  Одоо байгуулах ажлын хэсэг байгуулбал ахлагчаар нь  ноён нуруутай, байр сууриндаа байж чаддаг, аль нэг байгууллагын эрх ашгийг тусгахаасаа илүүтэй үндэсний эрх ашгийг нэгт тавих тийм хүнийг томилох хэрэгтэй.

УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж: 400 гаруй хэрэг хөөн хэлэлцэх хугацаагаар хаагдсан. Малын хулгай, орон байрны хулгайгаас эхлээд санхүүгийн луйврын хэргүүд хаагдсан. Тийм учраас үүнийг зохион байгуулсан Х.Нямбаатар гишүүн Хууль зүйн байнгын хороог удирдаж болохгүй. Хэн үүнийг зохион байгуулсан, хэн оролцсон нь цаасан дээр ил байгаа. Үүнийг олон нийтэд ил болгох хэрэгтэй. 

УИХ-ын гишүүн Х.Нямбаатар: “Жаст”-ын Ш.Батхүүгийн хэрэг 2013 онд үүссэн. Өнөөдөр 2019 он. Яагаад хуулийн байгууллага энэ хэргийг 6-7 жилийн хугацаанд шийдэж чадахгүй байгаа юм бэ. Энэ хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй гэдгийг хуулийн байгууллагын удирдлагууд хэлсэн. 

АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсийн дарга н.Буянтүмэн: Би энэ оны тавдугаар сард ажилд томилогдсон. Намайг томилогдохоос өмнө МХЕГ-ын байцаагч нартай холбоотой хэрэг шүүхээр шийдэгдсэн юм билээ. Энэ оны наймдугаар сард Ааяа гэгчтэй холбоотой мэдээлэл нийгмийн сүлжээгээр тараагдсан. Үүнтэй холбоотойгоор тухайн хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явагдсан. Тэр хүрээнд Ааяа гэгчид хахуулийн мөнгөнөөс хувь өгч байсан гэх тэмдэглэл тухайн иргэнд илэрч, шалгагдсан асуудал байхгүй байсан. 

 

 

Эх сурвалж: ikon.mn
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
608898
0 эможи

Зочин
2019-10-12 12:47
Ганц эрүүгийн хэрэг ч биш,хөрөнгө оруулалтын хууль,иргэний хууль зэргийг Элбэгдорж түүний гар хөл Нямдорж зэрэг хүмүүс чичэрч байгаад өөрчилж баталсан.
nho
2019-10-06 03:12
* Сайн байна уу, бүгд яаж намайг олж авсан тухайгаа маш сайн мэдүүлгээ өгч байгаадаа баяртай байна Хотын банкны менежер хийдэг ОЛИВЕР-аас миний хүсэх зээлийн хэмжээ Компани, би энэ боломжийг хурдан ашиглан бүх дэлхийд мэдэгдэхийг хүсч байна үүнээс би Улаанбаатар хотоос Гүнжаажанцангийн МСУХ-ны Энхжаргал, зээл авахаар хайж байсан өөрийн бизнесийг дэмжих зардлаар өөрийн бизнесээ эхлүүлэх, тиймээс би явсан хуурч байгаа зарим зээлдүүлэгчтэй уулзах үед онлайн зээл хайх миний тэр үед жаахан мөнгөө үрэн таран хийж эргэлзэж үгүй ​​хийж байсан бага мөнгөтэй байсан тул би одоо юу хийхээ ч мэдэхгүй байна өөрсдийгөө жинхэнэ зээл гэж нэрлэдэг хуурамч новшнууд авав зээлдүүлэгчид, Тиймээс би интернетээр аялж байхдаа нэгэн итгэлтэй өдөр ажил хайж байхдаа форум дээр бичсэн зарим гэрчлэлийг олж мэдлээ нэг хатагтай Катика, хатагтай Моника нар хотоос зээлээ хэрхэн авдаг талаар ярилцлаа банкны компанийн и-мэйл хаяг: (citybankloans10@aol.com) (citybankloan123@gmail.com) Тиймээс би маш их айж байсан тул энэ шүүх хурлыг заавал өгөх ёстой гэж өөртөө хэлсэн бусад зээлдүүлэгчид надтай харьцахад би түүний өмнө очсон Форум дахь сэтгэгдэлд орсон хувийн и-мэйл хаяг, би түүнтэй холбоо барьсан бөгөөд түүний компаниас зээл авсан зарим үйлчлүүлэгчид, ноён Адам, хатагтай Моника Луис нарыг хүлээн авсан гэж мэдэгдэж, түүнтэй уулзаж ярилцахыг хүссэн юм. үүнд би их баяртай байсан би хүссэн зээлийнхээ хэмжээг авах боломжтой зөв компанид байгаа. Тэд надад зээлдэгчийн зээлийн өргөдлийн маягтыг бөглөж, буцааж өгөхийг хүссэн. Би тэдэнд өөрийнхөө тухай бүх мэдээллийг өгсөн болно. Тиймээс надад нөхцөл, болзлыг нь өгсөн. тэдний компанийн бүх зүйл ямар ч сааталгүй, 24 цаг хүрэхгүй хугацаанд миний зээлийн хүчинтэй дүн (18,392,620,893.74 төгрөг) байгааг надад мэдэгдсэн.  бүртгүүлж, зээлийн зөвлөлөөрөө батлуулсан болно итгэмжлэгдсэн төлөөлөгч, Тийм учраас тэр үед би тэдэнд банкны дэлгэрэнгүй мэдээлэлээр илгээх хэрэгтэй гэж хэлэхэд би их баяртай байсан. Гэхдээ би ийм зүйлд бага зэрэг эргэлзэж байсан тул энэ зээлдүүлэгч Ноён УВАРУ-д итгэж, итгэж байгаагаа хэлсэн. банкны дансаараа гайхахаар миний банкнаас хүлээн авч, анхааруулга өгдөг дүнг миний данснаас хуримтлуулсан болно (18,392,620,893.74 төгрөг) Зээлийн сануулга Данс: ** 1027 Тоо: (18,392,620,893.74 төгрөг) Тайлбар: CS DP BY UWERU Огноо: 05 / СЭДЭВ / 2019 18:09 Үлдэгдэл: N 1700,000,341.45CR Онлайн гүйлгээгээ хий Мэдээлэгчдэд зориулсан EMAIL US @ @ (citybankloans10@aol.com). (Citybankloan123@gmail.com)  Тиймээс би зээлээ авсан гэдгээ яаралтай и-мэйлээр мэдэгдээрэй Амжилттай ажилласан Ах дүү нар аа. Зээлийн жинхэнэ компанийг хайж байгаа хэвээр байгаа. Би ноён Абрахамтай эелдэг харьцахыг зөвлөж байна ижил И-мэйл: (citybankloans10@aol.com.) (citybankloan123@gmail.com), мөн тэр таны хүссэн зээлийн хэмжээг авахад тань тусална гэдгийг би мэдэж байна, Э-мэйлээр өнөөдөр, та хийсэн зүйлдээ баяртай байх болно. Улаанбаатар хотын Гүнжаанцангийн Энхжаргал
Зочин
2019-10-05 19:45
Зочин
2019-10-05 16:49
keyboard_arrow_up