Arslan.mn - Мэдээний хаан
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
12 сарын 03, Мягмар
Өнөөдөр

Arslan.mn

Х.Нямбаатар гишүүн хоёр давхар зуслангийн байшингаа зарсан учир ОРЛОГО нэмэгдсэн гэв үү

2019 оны 10 сарын 17

Arslan.mn

УИХ-ын гишүүн Х.Нямбаатарын хөрөнгө орлого УИХ-ын гишүүн болохоосоо өмнө 28 сая байсан бол 2018 онд 442 сая болж огцом нэмэгджээ.

Түүний хөрөнгө ингэж нэмэгдсэн учир шалгаж өгөхийг "Бид уучлахгүй" хөдөлгөөнөөс  гарган тавиад байгаа юм. Энэ талаар нь УИХ-ын гишүүн Х.Нямбаатараас тодрууллаа.

Тэрбээр "Хүн орон сууцаа худалдан борлуулахад орлого нэмэгддэг. Би хоёр давхар зуслангийн байшингаа зарсан. ХАОАТ төлсөн. Мөн би аж ахуй эрхэлдэг. Зарим компани маань орлого олдог. Жил бүр байшин саваа зарахгүй шүү дээ. Миний орлогыг өссөн гэж байгаа хүмүүс АТГ-т өгөөд, эрүүгийн хэрэг үүсгээд шалгуул гэж хэлмээр байна. Надтай нэг тойрогт өрсөлдөх гэж байгаа хүмүүсийн гаргаж буй ярианд би детальчилж хариу өгөх боломжгүй. Хулгай зэлгий хийдэг хүмүүстэйгээ тэмц гэж хэлмээр байна." гэв.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
609388
0 эможи

Зочин
2019-10-17 21:29
Зочин
2019-10-17 16:14
keyboard_arrow_up