Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
12 сарын 04, Лхагва
Өнөөдөр

Arslan.mn

Ц.Нямдорж: Хилсээр шийтгүүлж байгаа хүмүүс шоронд ял эдэлж байгаа

2019 оны 10 сарын 18

Arslan.mn

УИХ-ын чуулганы хуралдаанаар Гэрч, хохирогчийг хамгаалах тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслийг анхны хэлэлцүүлэгт шилжүүллээ.

Энэ үеэр ХЗДХ-ийн сайд Ц.Нямдорж "Ж.Батзандан, Л.Болд нарын хэлсэн үгийн талаар өөрсдөөс нь асууна биз. Ер нь бол Б.Содномдаржаа, Ц.Амгаланбаатар, Т.Чимгээ нарыг яргалсан, эрүүдэн шүүсэн нь үнэн. Энэ нь баримт, бичлэгтэй. Би байнга энэ талаар ярьж байгаа. Сүүлийн 70 жил Монголд болж байгаагүй яргалал тэнд болсон. Би ингэж яриад гурван жил болж байгаа. Харамсалтай нь тэднийг суллахгүй байсаар өнөөг хүрлээ.

Би Б.Содномдаржаа, Ц.Амгаланбаатар, Т.Чимгээ нарын асуудлыг  дахин Ерөнхийлөгчид оруулна. Харамсалтай байна. Хилсээр шийтгүүлж байгаа хүмүүс шоронд ял эдэлж байгаа. Шоронгийн эмнэлэг шоронтой ижилхэн шүү дээ. Өмгөөлөгч байсан О.Баасанхүү мэдэх байлгүй дээ. Би нэг л удаа тус бүртэй нь уулзсан. Яргалалсан бичлэг гарахаас өмнө би очиж уулзсан.

Дөрвөн жил  тус бүрийг нь ганцаар нь болжмор шиг торон дотор хорьж, өдөрт гурван удаа тавагтай хоол шиддэг, өглөө 06 цагаас эхлэн шөнийн 12 цаг хүртэл хагас сууж ийм байдалтай дөрвөн жил явсан. Ядарсан хохирсон иргэдийг тарвалзаж байгаа гэж ярьдгаа боль. Өнөөдөр шүүхийн шийдвэрээ өөрчилж өгөхгүй байгаа учраас энэ хүмүүс ял эдэлж байна. Хэрвээ би Ерөнхий шүүгч, ерөнхий прокурор байсан бол яргалсан асуудал гарч ирсэн даруйд нь хэргийг дээд шүүхээр оруулж шүүхийн тогтоолыг нь хүчингүй болгож мөрдөн байцаалтад шилжүүлэх байсан."гэв.

УИХ-ын чуулганы хуралдаан үргэлжилж байна.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
609426
0 эможи

Зочин
2019-10-19 03:06
Зочин
2019-10-18 13:37
keyboard_arrow_up