Arslan.mn - Мэдээний хаан
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
12 сарын 04, Лхагва
Өнөөдөр

Arslan.mn

ЧУУЛГАН: Газрын тосны үйлдвэрийн ажилчдын орон сууц барихад НӨАТ-аас чөлөөлнө

2019 оны 10 сарын 18

Arslan.mn

УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаанаар, Нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх тухай хуулийн төслийг хэлэлцэх эсэхийг хэлэлцэж, дэмжлээ. Хуулийн төсөлд, Газрын тос боловсруулах үйлдвэрийн ажилчдын хотхон барихад шаардагдах бараа, материалыг НӨАТ-аас чөлөөлөхөөр тусгажээ.

Хөгжлийн банкны зээлийн санхүүжилтээр хэрэгжүүлж байгаа 1.5 сая тонн газрын тос боловсруулах хүчин чадалтай үйлдвэрийн төслийн нийт төсөвт өртгөөс хэмнэсэн хөрөнгөөр газрын тосны үйлдвэрийн ажилчдын хотхоны бүтээн байгуулалтыг санхүүжүүлэх юм.

“Газрын тос боловсруулах үйлдвэр барих төслийн талаар авах зарим арга хэмжээний тухай” Монгол Улсын Засгийн газрын 2019 оны дөрөв дүгээр сарын 3-ны 129 дүгээр тогтоолоор хотхоны бүтээн байгуулалтын санхүүжилтийг шийдвэрлэсэн бөгөөд шаардлагатай бараа материал, тоног төхөөрөмжийг татвараас чөлөөлөхөөр хуулийн төслийг боловсруулсан байна.

Дорноговь аймгийн Сайншанд суманд барих 550 айлын орон сууц бүхий газрын тос боловсруулах үйлдвэрийн ажилчдын хотхоны төсөлд шаардагдах арматур, цемент, тоосго гэх мэт барилгын материалыг дотоодын аж ахуйн нэгжээс худалдан авах юм. Түүнчлэн хотхоны бүтээн байгуулалтад шаардлагатай импортоор оруулах бараа материалыг НӨАТ-аас чөлөөлөх тухай зохицуулалтыг хуулийн төсөлд боловсруулсан байна.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан санал хураахад, хуралдаанд оролцсон гишүүдийн 51 хувь нь Нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжиж, төслийг анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Төсвийн байнгын хороонд шилжүүллээ. 

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
609438
0 эможи

Зочин
2019-10-19 03:07
Зочин
2019-10-18 23:35
keyboard_arrow_up