ЧУУЛГАН: Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийн 3 дахь хэлэлцүүлгийн хугацааг тогтооно
2019 оны 10 сарын 24
УИХ-ын чуулганы энэ долоо хоногийн нэгдсэн хуралдаанаар 18 хууль, тогтоолын төсөл хэлэлцэхээр товлоод байна.
Хэлэлцэх асуудлын жагсаалтын эхэнд
- Үйлдвэрлэл, технологийн паркийн эрх зүйн байдлын тухай,
- Зарим иргэдийн тэтгэврийн хэмжээг нэмэгдүүлэх тухай,
- Таримал ургамлын үр, сортын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл,
- Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийг гурав дахь хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг, хугацаа тогтоох тухай тогтоолын төсөл багтжээ.
Мөн Усны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Эрүүгийн хуульд өөрчлөлт оруулах тухай, Хүний эрхийн Үндэсний Комиссын тухай, Монгол Улсын иргэн гадаадад зорчих, цагаачлах тухай, Архив, албан хэрэг хөтлөлтийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл багтсан байна.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
609639
0 эможи
Зочин
2019-10-24 12:06
ARSLAN.mn сайтад сэтгэгдэл оруулах: