Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
12 сарын 04, Лхагва
Өнөөдөр

Arslan.mn

ЧУУЛГАН: Эрүүгийн хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг дэмжив

2019 оны 10 сарын 24

Arslan.mn

УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаанаар Эрүүгийн хуульд өөрчлөлт оруулах тухай, Зөрчлийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэв.

Уг хуулийн төслийг УИХ-ын гишүүн Х.Болорчулуун нарын 25 гишүүн энэ сарын 11-нд өргөн мэдүүлсэн бөгөөд төсөлд мал хулгайлсан этгээдэд оногдуулах ялыг чангатгахаар тусгажээ.

Эрүүгийн хуулийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “24 бог, 8 бодоос дээш тооны мал хулгайлсан бол хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл зургаан сараас таван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл зургаан сараас таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ” хэмээн заажээ. Тодруулбал, дээр дурдсанаас цөөн тооны мал хулгайлсан тохиолдолд хөнгөн хэлбэрийн хариуцлага хүлээх юм. Тиймээс 5 бог, 1 бодоос олон тооны мал хулгайлсан тохиолдолд Эрүүгийн хуулиар хүндрүүлэх нөхцөлтэй хэмээн үзэж, ял оноохоор хуулийн төсөлд тусгасан байна.

Хуулийн төслийг хуралдаанд оролцсон гишүүдийн 62.5 хувь дэмжиж, анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Хууль зүйн байнгын хороонд шилжүүлэв.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
609658
1 эможи

Зочин
2019-10-25 02:06
Зочин
2019-10-24 14:23
keyboard_arrow_up