ЧУУЛГАН: Гаалийн албан татварыг хөнгөлж, буцаан олгох тухай хуулийн төслийг хэлэлцэж дэмжлээ
2019 оны 10 сарын 25
УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаанаар, Засгийн газраас өргөн мэдүүлсэн Гаалийн албан татварыг хөнгөлж, буцаан олгох тухай хуулийн төслийг хэлэлцэж дэмжлээ. Хуулийн төсөлд, газрын тос боловсруулах үйлдвэрийн ажилчдын байр барихад шаардлагатай барааны импортын татварыг буцаан олгохоор зохицуулжээ.
Ингээд Байнгын хорооны "Батлагдсан өдрөөс хуулийн төслийг дагаж мөрдөнө" гэснийг "2020 оны нэгдүгээр сарын 1-нээс мөрдөнө" гэж өөрчлөх зарчмын зөрүүтэй саналын томьёоллоор санал хураахад, хуралдаанд оролцсон гишүүдийн 52 хувь нь дэмжив. Ингээд хуулийн төслийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр УИХ-ын Төсвийн байнгын хороонд шилжүүллээ.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
609701
0 эможи
Зочин
2019-10-25 12:32
ARSLAN.mn сайтад сэтгэгдэл оруулах: