Arslan.mn - Мэдээний хаан
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
12 сарын 03, Мягмар
Өнөөдөр

Arslan.mn

ЧУУЛГАН: ТАВАН улсад суух ЭЛЧИН САЙД нар томилогдлоо

2019 оны 11 сарын 08

Arslan.mn

УИХ-ын чуулганы хуралдаанаар элчин сайдуудыг томилох асуудалтай холбогдуулан гишүүд асуут асууж,  зарим Элчин сайд нарыг эгүүлэн татах, томилох асуудлыг хэлэлцэн, баталлаа.

Тухайлбал,

  • ОХУ-д суух Элчин сайдаар Д.Давааг томилохыг 82.4 хувийн саналаар,
  • БНКУ-д суух Элчин сайдаар Ш.Батцэцэгийг томилохыг 78.4 хувийн саналаар,
  • Шведийн Хаант Улсад суух Элчин сайдаар Т.Жанабазарыг 82.4 хувийн саналаар, 
  • НҮБ-ын дэргэд суух байнгын төлөөлөгчөөр В.Энхболдыг 84.3 хувийн саналаар,
  • БНПУ-д суух Элчин сайдаар Б.Доржийг 82.4 хувийн саналаар, 
  • Тайландын Хаант Улсад суух Элчин сайдаар А.Төмөрийг томилохыг 82.4 хувийн саналаар тус тус дэмжив. 

Улсын Их хурлын чуулганы өнөөдрийн /2019.11.08/ нэгдсэн хуралдаан 10 цаг 20 минутад эхэллээ. УИХ-ын дарга Г.Занданшатар хэлэлцэх асуудлын жагсаалтыг танилцууллаа. Өнөөдрийн чуулганаар  Элчин сайд нарыг эгүүлэн татах, томилохыг хэлэлцэж эхэллээ.

  • Элчин сайд нарыг эгүүлэн татах, томилохыг зөвшилцөх саналыг Монгол Улсын Ерөнхийлөгчийн Гадаад бодлогын зөвлөх Т.Тэгшжаргал танилцууллаа.
  • Элчин сайд нарыг эгүүлэн татах, томилохыг зөвшилцөх саналыг  АБГББХ-оор хэлэлцсэн талаарх санал дүгнэлийг УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан танилцууллаа.

Гишүүд хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан асуулт асууж хариулт авч байна.


Гишүүд хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан асуулт асууж хариулт авч байна.

1. Элчин сайд нарыг эгүүлэн татах, томилох тухай саналыг зөвшилцөх тухай асуудал;

2. Санхүүгийн зохицуулах хорооны даргыг үүрэгт ажлаас нь чөлөөлөх тухай асуудал;

3. Монголбанкны Ерөнхийлөгчийг албан тушаалаас нь чөлөөлөх тухай асуудал;

4. Монгол Улсын 2020 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2020 оны төсвийн тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2020 оны төсвийн тухай хуулийн төсөл /хоёр дахь хэлэлцүүлэг/;

5. Монгол Улсын 2020 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2020 оны төсвийн тухай хуулийн төслүүдтэй хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /анхны хэлэлцүүлэг/;

6.Засгийн газрын тусгай сангийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /анхны хэлэлцүүлэг/;

7. Монгол Улсын нэгдсэн төсвийн 2020 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2021-2022 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /анхны хэлэлцүүлэг/;

Үдээс хойших хуралдаан: 8.Улсын Их Хурлын гишүүн Д.Оюунхорол нарын 10 гишүүн Монгол Улсын Ерөнхий сайдад хандан “Хорт хавдрын өвчлөл, түүний илрүүлэлт болон эмчилгээний өнөөгийн нөхцөл байдлын талаар” тавьсан асуулгын хариуг сонсоно.

Гишүүд хэлэлцэх асуудлын жагсаалттай холбогдуулан асуулт асууж хариулт авч байна.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
610228
0 эможи

Зочин
2019-11-09 00:39
Зочин
2019-11-08 11:39
keyboard_arrow_up