Arslan.mn - Мэдээний хаан
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
12 сарын 03, Мягмар
Өнөөдөр

Arslan.mn

ЧУУЛГАН: Ашигт малтмалын тухай хуулийн хэлэлцүүлгийг хойшлуулав

2019 оны 11 сарын 09

Arslan.mn

УИХ-ын чуулганы хуралдаанаар Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийг хэлэлцэх байсан ч түр хойшлуулав.

Үндсэн хуулийн цэцийн өнгөрсөн сарын 30-ны 04 дүгээр тогтоолоор Ашигт малтмалын тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1 дэх хэсгийн “Ашигт малтмал худалдсан, худалдахаар ачуулсан, ашигласан хуулийн этгээд нь ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр /АМНАТ/ төлөгч байх ба АМНАТ-ийг худалдсан, худалдахаар ачуулсан, ашигласан бүх төрлийн ашигт малтмалын борлуулалтын үнэлгээнээс тооцож улсын төсөвт төлнө” гэсэн заалтыг хүчингүй болгосон. Мөн зүйлийн 47.3 дахь хэсгийн 47.3.1, 47.3.2 дахь заалт, 47.4 дэх хэсэг, 47.5 дахь хэсгийн 47.5.11, 47.5.12, 47.5.13 заалтууд хүчингүй болгожээ. Тиймээс Төсвийн байнгын хороо, Эдийн засгийн байнгын хороо Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн боловсруулжээ. Ингэхдээ АМНАТ төлөгч болон уг төлбөрийг ямар хувь хэмжээгээр, хэрхэн давхардуулалгүй ногдуулах тухай зохицуулалтыг нарийвчлан тусгажээ.

Мөн Монголбанканд тушааж буй алтны хэмжээ, экспортод гаргаж буй нүүрсний хэмжээг бууруулахгүй, улсын валютын нөөцийг нэмж, төгрөгийн ханшийг тогтворжуулах, улмаар АМНАТ-ийг төсөвт бүрэн төвлөрүүлэх боломж бүрдэнэ хэмээн үзсэн байна.

Хэлэлцүүлгийн үеэр, УИХ-ын гишүүд зарим зүйл заалтыг нарийвчлан авч үзэх шаардлагатай тул хуулийн төслийн хэлэлцүүлгийг хойшлуулах санал гаргасныг УИХ-ын дарга хүлээн авснаар өнөөдрийн чуулган өндөрлөв.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
610261
0 эможи

Зочин
2019-11-09 19:06
keyboard_arrow_up