ЧУУЛГАН: Чуулганаар ирэх оны төсвийн төслийг хэлэлцэнэ
2019 оны 11 сарын 13
УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан өнөөдөр 15.00 цагт эхэлж, зургаан асуудал хэлэлцэнэ.
Чуулганаар хэлэлцэх асуудлын жагсаалтын эхэнд Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл, Монгол Улсын 2020 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2020 оны төсвийн тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2020 төсвийн тухай хуулийн төсөл багтжээ.
Мөн хуралдаанаар Монгол Улсын 2020 оны төсвийн төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслийг хэлэлцэнэ.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
1
610433
1 эможи
Зочин
2019-11-13 22:23
ARSLAN.mn сайтад сэтгэгдэл оруулах: