Arslan.mn - Мэдээний хаан
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
12 сарын 03, Мягмар
Өнөөдөр

Arslan.mn

АТГ-ынхан ажлаа сайн хийвэл парламентад суух гишүүн олдохгүй гэв үү?

2019 оны 11 сарын 14

Arslan.mn

УИХ-ын чуулганы өчигдөрийн нэгдсэн хуралдаанаар Жижиг дунд үйлдвэр, үйлчилгээг дэмжих тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төслийн анхны хэлэлцүүлгээр нь баталлаа. Энэ үеэр гишүүд асуулт асууж, хариулт авсан.

УИХ-ын гишүүн О.Баасанхүү: Сан байгуулаад л байдаг. Тэр сан нь иргэдэд өгөөжөө өгөхгүй байна. Жишээ нь, Орон сууцны тусгай сан гэж бий. Гэтэл түүний хоёр хувийг нь дарга нар авчихдаг. Ямар ч зохицуулалт байхгүй. Зохицуулалт, төлөвлөгөө байхгүй ямар ч зорилгогүй сан бүрдүүлчихсэн байдаг. Хууль, хяналтынхан ч дотроо орооцолдчихсон байна шүү дээ. АТГ-ынхан жинхэнэ утгаар нь ажиллавал энэ парламентад суух хүн байхгүй. Би хуульч хүн болохоор сайн мэдэж байна.

УИХ-ын гишүүн Б.Чойжилсүрэн: Тусгай сантай холбоотой энэ хууль бол техникийн шинж чанартай гарч ирсэн. Хариуцлага, шүүмжлэлийн талаар олон удаа ярьсан, ярих шаардлагагүй.

УИХ-ын гишүүн М.Оюунчимэг: Жижиг, дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх сангийн хөрөнгө, зээл нь мэдээлэлд ойрхон албан тушаалтан, эсвэл томоохон аж ахуйн нэгж авсан байдаг. Энэ асуудлыг давхар ярих ёстой гэж бодож байна.

УИХ-ын гишүүн Ж.Энхбаяр: Тусгай сангийн хуулиар Засгийн газрын 22 сан байна. Жижиг, дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх сан, Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сан хоёрын ялгааг тайлбарлаад өгөөч. 

УИХ-ын гишүүн Б.Чойжилсүрэн: Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сан, Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сан тусдаа яаманд харьяалагддаг. Хуульд заасан тодорхойлолтыг нь би цээжээр хэлж мэдэхгүй байна. Холбогдох яамны сайд нь тайлбарлах байх.
ХНХ-ын сайд С.Чинзориг: -Засгийн газар энэ жил Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангийн талаар шинэ бодлого хэрэгжүүлж байгаа. Өмнөх жилүүдэд энэ сангийн мөнгийг гадаадаас авч буй ажиллах хүчний төлбөрөөс бүрдүүлж ирсэн. Үүнийг , улсын төсвөөс тодорхой хөрөнгө зарцуулах шаардлагатай гэж үзээд, анх удаагаа 40 тэрбум төгрөг олгохоор төсөвт тусгасан. Өрхийн болон хувиараа мөн нөхөрлөлийн аж ахуй эрхэлж байгаа иргэдэд Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангаас санхүүжилт олгохоор хуульд заасан.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
610479
0 эможи

keyboard_arrow_up