Arslan.mn - Мэдээний хаан
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
12 сарын 03, Мягмар
Өнөөдөр

Arslan.mn

Ц.Нямдорж: ҮАБЗ Оюутолгойн төслийг зогсоож болохгүй гэсэн байр суурьтай байгаа

2019 оны 11 сарын 20

Arslan.mn

Дубайн гэрээтэй холбоотой асуудлаар ХЗДХ-ийн сайд Ц.Нямдорж байр сууриа илэрхийллээ.

Тэрбээр “Оюутолгойд 15,000 хүн ажиллаж байгаа. Эдгээрийн 95 хувь нь Монголчууд. Энэ төслийг тойрсон 20 гаруй ААН бизнесийн үйл ажилла эрхэлж байгаа. Ийм том төсөл хэрэгжиж байна.

Намайг 2017 онд буцаж хуулийн яаманд очсоноос хойш гурван асуудлаар Оюутолгой компани болон Монгол Улсын засгийн газар хооронд асуудал яригдсан. Ийм байдалтай хоёр жил болсон. Гэтэл Үндсэн хуулийн өөрчлөлтийн дараа сонирхолтой нь нэг өдөр захиргааны шүүх хуралдаж Сайханбилэгийн захирамжийг хүчингүй болгосон. Мөн төлөвлөгөөг нь хүчингүй болгох хүртэл арга хэмжээ ав гэсэн. Ерөнхийдөө Оюутолгойн төслийг шууд зогсоох нөхцөл үүссэн учраас нэмэлт хүндрэл гарсан. 

Үүнтэй холбоотойгоор монголд ирж болох эрсдлийн тухай асуудлыг аюулгүйн зөвлөлөөр өчигдөр ярьсан. Би шулуухан хэлчихье аюулгүйн зөвлөлийн гишүүд миний ярьж байгаатай ижил саналтай байгаа. Энэ төслийг зогсоож болохгүй.

Бүлгийн хурал дээр асуудал хурцадсан нь "200 сая долларын хахууль авсан" гэх үгтэй нь холбоотой. Х.Болорчулуун гишүүн Оюутолгойн гэрээг хийсэн хүмүүс 200 сая долларын хахууль авсан гэж ярьсан. Үүнийгээ батал гэж л би хэлсэн. УИХ-ын гишүүн 250 саяын хахуулийн асуудал ярьж байгаа бол баримттай ярих ёстой. Ингэж улаан цагаан гүтгэж болохгүй.

Бас тэр 200 сая төгрөгийн хахууль яриад байгаа гишүүд өгсөн сайдынхаа нэрийг нь зарлаад, АТГ-т баримтыг нь аваачаад өг." гэв.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
1
ouch an post
confuse an post
angry an post
610739
2 эможи

zochin
2019-11-21 10:13
chimeegucheni sem ,sem mongo saadag Nymdorj OT aschigtai ,aschigtai
ИРГЭН
2019-11-21 10:12
ХУУЛЬ БУС ХУЛГАЙН ГЭРЭЭГЭЭР МОНГОЛЫГ ИДҮҮЛСЭЭР БАЙХ НЬ ХЭНД АШИГТАЙ БОЛООД ЭНЭ НӨХӨР ҮХЭН ХАТАН ХАМГААЛААД БАЙНА АА.ШҮҮХИЙН ШИЙДВЭР ҮНЭНИЙ ТАЛД БУЮУ МОНГОЛЫН ТАЛД ГАРСНЫГ ӨӨРЧЛӨХ ЮМ БОЛ ЭХ ОРНЫХОО ТӨЛӨӨ ДАЙСНУУДТАЙ АЛАЛДАХ БОЛНО.АЙГААД БАЙХ ЮМ АЛГА.ТЭРТЭЙ ТЭРГҮЙ ЦАГ НЬ БОЛЧХООД БАЙНА.
Зочин
2019-11-21 03:30
Зочин
2019-11-20 20:42
Багаа хуулаад шидчихлээ одоо цааш нь
Зочин
2019-11-20 14:40
ГЭРЭЭГЭЭ САЙЖРУУЛ САЙЖРУУЛ
keyboard_arrow_up