Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
12 сарын 03, Мягмар
Өнөөдөр

Arslan.mn

ЧУУЛГАН: Б.Лхагвасүрэн Монголбанкны Ерөнхийлөгчөөр, Д.Баярсайхан СЗХ-ны даргаар томилогдлоо

2019 оны 11 сарын 22

Arslan.mn

УИХ-ын чуулганы хуралдаанаар Монголбанкны ерөнхийлөгч болон Санхүүгийн зохицуулах хорооны даргыг томилох асуудлыг хэлэлцэж байна.

УИХ-ын чуулганаар байнгын хорооны саналыг хэлэлцээд, Монголбанкны дэд ерөнхийлөгчөөр ажиллаж буй Б.Лхагвасүрэнг Монголбанкны Ерөнхийлөгчөөр томилохыг гишүүдийн 76.2%-ийн саналаар дэмжлээ.  

Үүний дараа чуулганы хуралдаанаар Санхүүгийн зохицуулах хорооны даргаар Д.Баярсайханыг томилохыг хэлэлцэж, хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжиж, томиллоо.


УИХ-ын чуулганы өнөөдөр /2019.11.22/-ийн хуралдаан эхэллээ.

Хуралдааны эхэнд Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах төслийг үргэлжлүүлэн хэлэлцэж, хуулийн төслүүдийн талаар гишүүд асуулт, тодруулга авсан учраас санал хураалт явууллаа. Ингээд хуулийн төслүүдийг хэлэлцэхийг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжээгүй учраас хууль санаачлагчид буцаалаа.

Хуралдаанаар Монголбанкны ерөнхийлөгч, Санхүүгийн зохицуулах хорооны дарга нарыг томилох болон бусад төслүүдийг хэлэлцэнэ.

ШУУД ҮЗЭХ:

 
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
610835
0 эможи

Зочин
2019-11-22 21:52
keyboard_arrow_up