Arslan.mn - Мэдээний хаан
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
12 сарын 03, Мягмар
Өнөөдөр

Arslan.mn

ЧУУЛГАН: ОХУ-тай Найрсаг харилцаа, иж бүрэн стратегийн түншлэл тогтоохыг батлав

2019 оны 11 сарын 29

Arslan.mn

УИХ-ын чуулганы өнөөдрийн нэгдсэн хуралдаанаар, Найрсаг харилцаа, иж бүрэн стратегийн түншлэлийн тухай Монгол Улс, ОХУ-ын гэрээг соёрхон батлах тухай хуулийг батлав.

Гэрээнд, Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга, ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путин нар энэ оны есдүгээр сарын 3-нд  Улаанбаатар хотноо гарын үсэг зурсан билээ. Уг гэрээ нь Монгол Улсын тусгаар тогтнол, бүрэн эрхт байдал, аюулгүй байдал, нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдал, хилийн халдашгүй дархан байдал, хүний эрхийг дээдэлсэн олон улсын гэрээ юм. Гэрээний дагуу талууд Иж бүрэн стратегийн түншлэл болон бүх талын харилцан ашигтай хамтын ажиллагааны хүрээнд хамтран ажиллана гэж заажээ. 

Хуулийн төслийг Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар уг хуулийн төслийг хэлэлцэн дэмжсэн талаарх санал, дүгнэлтийг тус Байнгын хорооны дарга Т.Аюурсайхан танилцуулав. Хуулийг баталснаар, хоёр улсын харилцаа, хамтын ажиллагааг улс төр, эдийн засаг, худалдаа, бизнес, дэд бүтэц, хүмүүнлэгийн харилцаа зэрэг бүхий л чиглэлээр өргөжүүлэн хөгжүүлж, иргэд хоорондын хэлхээ холбоог сайжруулах нөхцөл бүрдэнэ гэж үзэж байна. Тухайлбал, хоёр улс бие биедээ нээлттэй эдийн засгийн бодлого явуулж, хоёр талын худалдааг хурдацтай хөгжүүлж, бизнесийн болон бусад аж ахуйн үйл ажиллагаанд таатай нөхцөл бүрдэх ажээ.

Хуулийн төсөлтэй холбогдуулан үг хэлэх гишүүн байгаагүй тул санал хураав. Ингээд хуралдаанд оролцсон 40 гишүүний 28 нь буюу 70 хувийн саналаар Найрсаг харилцаа, иж бүрэн стратегийн түншлэлийн тухай Монгол Улс, ОХУ-ын гэрээг соёрхон батлах тухай хуулийг баталлаа. 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
611055
0 эможи

Зочин
2019-11-30 05:21
keyboard_arrow_up